x

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нягталж үзэх шаардлагатай

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Хуралдааныг тус ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж явуулав. Тэрбээр хуралдааны эхэнд, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийт 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ санал, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байна. Иймээс шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас цаашид асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар нухацтай ярилцах шаардлагатай болоод байна гэдгийг хэллээ. Тиймээс өнөөдөр үдээс өмнө хуралдсан ажлын дэд багүүдийн дээрх төслийг хэлэлцсэн дүгнэлтийг сонсохоор боллоо.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд багийн ахлагч Н.Лувсанжав, “Ажлын дэд баг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа. Ингэхдээ УИХ-аар одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд тусгагдсан асуудлыг хэлэлцүүлгийн шатанд хамтад нь харьцуулж ярилцаад шийдэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөл, саналдаа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан байна. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн учраас УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн” гэв.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын багийн ахлагч О.Мөнхсайхан, Ерөнхийлөгч төсөл, саналдаа одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд шүүхтэй холбоотойгоор тусгагдсан зарчмын гэж үзэж болохуйц хэд хэдэн заалтыг хасах санал гаргасныг ажлын дэд баг дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой зааж өгөх, шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах, улстөржилтийг хаахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй, энэ зарчмаасаа ухрах учиргүй гэж ажлын дэд баг үзэж байгаа. Харин Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой саналыг ерөнхийд нь дэмжсэн. Учир нь одоо хэлэлцэгдэж буй төсөлд энэ саналын агуулга нь туссан гэсэн утгаар хүлээж авсанд тооцож болох юм” гэв.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд багийн ахлагч Ц.Товуусүрэн, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслөөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 7 зүйл, заалтыг хөндсөн бол Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой 22 зүйл, заалтыг хөндсөн байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн зарим зүйл, заалтыг агуулгын хувьд дэмжиж болох ч одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдөөгүй, одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг шууд хөндөж байгаа зүйл, заалтууд ч байгаа учраас эдгээрийг цаашид сайтар судалж нягтлах шаардлагатай гэж ажлын дэд багийн гишүүд үзсэн. Хэрэв өмнөх төсөлд хөндөгдөөгүй зарим зүйл, заалтыг УИХ хэлэлцэхээр шийдвэл холбогдох судалгаа тооцоо хийж, тайлбар, үндэслэлийг нарийвчлан боловсруулах замаар хамтатган хэлэлцэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын  дэд багийн ахлагч Р.Хатанбаатар, “Ерөнхийлөгчийн төслийн улс төрийн намын төлөвшилтэй холбоотой 191 дэх заалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой 21.4 дэх заалт, УИХ-ын гишүүн давхар албан тушаал хавсрах эсэхтэй холбоотой 26.1 дэх заалт нь одоо хэлэлцэж байгаа төсөлд хөндөгдсөн, агуулга нь туссан учраас хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзсэн. Харин төслийн бусад зүйл, заалтуудын тухайд өмнөх төсөлд огт хөндөгдөөгүй, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчимд харшлах агуулгатай байгаа учраас дэмжих боломжгүй гэж санал нэгдсэн. Мөн төсөлд тусгагдсан УИХ-ын гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо, хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоохтой холбоотой зүйл, заалтуудыг УИХ шийдэх нь зүйтэй гэж ажлын дэд баг үзсэн” хэмээв.  

Ажлын дэд багийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Болд нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг сайн судалж, байр сууриа нэгтгэх, нэгдсэн ойлголттой болоход цаг хугацаа шаардлагатай. Мөн асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөц байдлаар хандаж болохгүй. Иймээс төслийн зүйл, заалтуудтай холбогдох судалгаа тооцоо, үндэслэл, тайлбараар гишүүдийг хангахад ажлын дэд багууд анхаарах хэрэгтэйг онцолсон юм. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн байх учиртайг сануулав.   

Эцэст нь Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, Ерөнхийлөгч өчигдөр төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, гишүүдийн гар дээр өнөөдөр ирж байгаа учраас одоогоор төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлж, нарийвчлан ярих боломжгүй байна. Иймээс юуны өмнө Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай. Үндсэн хуульд 35 хувиас дээш хувиар өөрчлөлт оруулах, өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглохоор хуульд заасан Тиймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 9 цаг 16 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 9 цаг 18 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 9 цаг 22 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 9 цаг 22 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 9 цаг 25 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 9 цаг 25 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 9 цаг 28 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 9 цаг 34 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 10 цаг 24 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 11 цаг 47 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 11 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 17 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 12 цаг 19 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 12 цаг 20 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 12 цаг 21 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 12 цаг 48 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 12 цаг 57 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 13 цаг 55 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 16 цаг 3 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 16 цаг 5 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top