x

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагш чирэв үү, чирэгдэж сууна уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа танилцууллаа. Үүнд нь:

-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий арван мянга нэгээс доошгүй иргэн нэгдэж нам байгуулах,

-Намд нэгдсэн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэл, өөрчлөлтийг Сонгуулийн Ерөнхий хороо хөтлөх,

-Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байх,

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох,

-УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Үүний 54-ийг хувь тэнцүүлсэн байдлаар буюу намын жагсаалтаар, 54-ийг нь мажоритари системээр тойргоос сонгох,

-Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх зэрэг асуудал багтсан байна.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонхи нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад олон нийтээс гаргасан саналуудыг багцалж, саналын төслийг боловсруулснаа танилцуулж байна” гэв.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсан 46 заалттай тайлан, санал дүгнэлттэй танилцаж, өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон, зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлаар иргэдийн саналыг тусгаснаа, энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэж байгаа тухай дурьдсан байна.

Үндсэндээ агуулгын хувьд өмнөх парламентын үед өргөн баригдсан болон, одоо хэлэлцүүлэгт явж байгаа төсөлтэй ижил төстэй болон ялгаатай, бас цоо шинэ заалтууд саналын төсөлд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүнийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 130 хүртэл нэмэгдүүлэх тухай санал явж байлаа. Харин Ерөнхийлөгч энэ удаа 108 болгож буруулсан юм байна.

Үнэндээ парламентын чанар, чадавхийн асуудал яригдах бүрт гишүүдийн тооны асуудал байнга сөхөгддөг. Нэгдүгээрт хүн амынхаа тоонд харьцуулахаар хэтэрхий цөөн (1992 оны Үндсэн хуулийг баталж байх үед, Монгол Улсын хүн ам хоёр сая байхад 15000 сонгогчийн дунд нэг мандат буюу төлөөлөлтэй байхаар тооцож 76 гэдэг тоог тавьсан. Одоо хүн амын тоотой харьцуулбал хамгийн багадаа 100-гаас илүү байх ёстой), мөн нэг гишүүн 2-3 Байнгын хороонд зэрэг харьяалагдаж байгаа нь парламентын мэргэшсэн байдал, чадавхийг сулруулж байна гэж.

Сая ч энэ асуудал яригдахад ажлын хэсгийн ахлагч буюу төслийн эх баригч “УИХ өөрөө энэ асуудлаар хууль санаачлах боломжгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хаачихсан. Харин Ерөнхийлөгч болон Засгийн газраас төсөл өргөн баривал хэлэлцэх боломжтой” гэсэн билээ. Тэгвэл одоо Ерөнхийлөгч төсөл өргөн барьчихлаа.

Мөн сонгуулийн тогтолцооны асуудал. Хэдийгээр өмнөх сонгуулиудаар туршиж үзсэн системүүдээс хамгийн тохиромжтой нь холимог тогтолцоо буюу Ерөнхийлөгчийн санал болгож буй хувилбар юмаа гэж үздэг ч олонхи нь "Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд хатуу заах нь буруу, УИХ хуулиар тогтоох ёстой" гэх хэсэг бий. Одоогийн хэлэлцэгдэж буй төсөлд ч энэ хувилбараар явж байгаа. Эсрэгээрээ “нам сонгож болохгүй, хувь хүн сонгох ёстой” гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулах тухай тэс өөр санал бас УИХ-ын зарим гишүүдээс гараад “хажуугийн санал” болоод явж байгаа. Энэ маргааныг ТББХ одоо хэр нь хагалж чадаагүй л байна.

Товчхон хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн санал нь Үндсэн хуулийн суурь зарчим, нийгмийн шаардлагад нийцсэн гэхээсээ илүү хэлэлцүүлэгт оруулахад бэрхшээлтэй болж байна.

Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн байна. Ингэвэл нэмэлт өөрчлөлт биш болно оо, хуулиа шинээр бичнэ ээ гэсэн үг.

Одоо өргөн баригдаад хэлэлцүүлэгт явж байгаа 46 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн агуулгын 20 гаруй хувь болж байгаа. (Одоо мөрдөж буй Үндсэн хууль зургаан бүлэг, 70 зүйл, 200 орчим заалттай). Үүн дээр Ерөнхийлөгчийн өгсөн саналыг зүйл заалт бүрээр оруулна гэвэл хуульд заасан 35 хувийг даваад явчих магадлалтай.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэсэн байна. Дээр нь эхний хэлэлцүүлэг явчихсан байгаа.

Тиймээс хэдийгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг УИХ-ын дарга дэмжсэн гэх боловч хэлэлцүүлгийн шатанд хүндрэл үүсч магадгүй гэсэн үг. Эс бөгөөс Ерөнхийлөгч саналын төслийнхөө тодорхой зүйлүүд дээр буулт хийх шаардлагатай болох нь. Мөн ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн энэ саналыг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахгүй гэсэн тээг саад, чөдөр тушаа” хэмээн шууд хэлэх хүн ч байна.

Магадгүй, хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь буюу хуулийн төслийг УИХ-д өргөн баригдахаас өмнө дээрх саналуудаа гаргасан бол процессийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй байсан болов уу. Харин оройтож өгсөн саналыг УИХ яах ийх, Ерөнхийлөгч хэр их буулт хийхийг харж байх л үлдлээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 6 цаг 38 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 11 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 21 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 8 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 8 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top