x

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Үүний өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа ЕТГ-аас холбогдох төрийн байгууллагууд руу илгээсэн байна.

Ерөнхийлөгчийн гаргаж буй саналд:

-УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Ингэхдээ 54 буюу 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, 54 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.

-Улс төрийн нам байгуулах гишүүний тоог 801 байгааг 10 мянга болгож нэмэгдүүлэх.

-Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсад ногдох гэх мэт асуудлуудыг тусгажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний тоог 108 болгох асуудлыг УИХ-ын дарга дэмжиж байгаа аж. Учир нь 76 гишүүнтэй байх нь Монгол Улс хоёр сая иргэнтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд оруулсан заалт бөгөөд нэг хүнд ногдох төлөөллөөрөө Монгол Улс харьцангуй бага гэсэн ангилалд орж байгаа нь 108 болгох үндэслэл болсон гэлээ. Мөн гишүүдийн 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар сонгох нь одоогийн төсвийн тарамдалтыг зогсоох, популизмыг гааруулахгүй байх үндсэн зорилготой аж.

Харин шинээр нам байгуулах тоог 801 байгааг 10 мянга болгох хувилбарыг зарим хуульч буруушааж байна. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж буй заалт болсон тухай зарим судлаач байр сууриа илэрхийлж байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцохдоо шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах одоогийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сануулахад өмнөх удаа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдэг үндэслэлээр нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин УИХ-ын зүгээс "хуульд заасан 30 хоногийн хугацаанд Ерөнхийлөгч саналаа ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл үндэслэлгүй" хэмээн мэдээлсэн. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (79.98.213.82)
    Өөрөөс нь авахуулаад жудаггүй, хүн чанаргүй хоолны савнууд олдоод байхад дахиад худлаа ямбалахаас өөр юм мэдэхгүй шимэгчдээр яах гээ вэ. 76хүн идэхэд улс гэх юм үлдэхгүй болох гээд байхад юун 108. Хамуурсан толгойнууд нь бас л нэг туругни дугуйнууд өнхөрч буй чиглэл нь адилхан ш дээ.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Баяр (66.181.161.126)
    Гишүүдийн тоо багадсандаа биш сонгогдсон гишүүд нь ажлаа хийхгүй байгаад байгаа юм.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 21 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 28 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 35 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 39 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 45 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 49 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 52 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top