x

Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье

Элэг зүрхний хойморт орших Эх сайхан нутагтаа аж төрөн буй монголчуудаа, 

Эх дэлхийн хаяа хязгаарт тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Монгол улсын Ерөхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс өргөн дэвшүүлж байна.

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан эх оронд минь баяр наадмын уухай сэтгэл огшоон цангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго таарч, эрэмгий хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, эрхий мэргэн харваачдын цэц хараа жигдэрч, Монгол олон түмний минь мэлмийг баясгаж, сэтгэлийг хөглөсөн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. 

Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам юм. 

Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүчирхэг төрт улсыг байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, Тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавъяа, түүх цадигийн тухай энэхүү баярын өдөр бахархан тэмдгэлэхэд таатай байна.

Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай.

Айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 11 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 11 цаг 12 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 11 цаг 16 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 11 цаг 16 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 11 цаг 19 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 11 цаг 19 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 11 цаг 22 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 11 цаг 28 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 12 цаг 18 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 13 цаг 41 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 13 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 11 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 14 цаг 13 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 14 цаг 14 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 14 цаг 15 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 14 цаг 42 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 14 цаг 51 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 15 цаг 49 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 17 цаг 57 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 17 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top