x

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа,

Цэрэг эрс ээ,

Төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний баяр наадмын өмнө Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна.

Дээр цэлийх Мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид үүрд намиран байхыг бэлгэдэн монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ.

Монгол бидний хувьд туг сүлд нь эртнээс нааш эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударгуу ёс, тусгаар байдлынх нь бэлгэ тэмдэг байлаа.

Орчин цагийн хэлбэр, агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ.

Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэл болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг “Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо өндөр цохон тэмдэглэсэн явдал” хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчилж, төрийн яамд, албан газар, Төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүслэн дээдэлж ирсэн юм.

Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч ажилтан алба хаагчид, нийт монголчууддаа халуун мэнд хүргэе.

Монгол бидний хийморь бахдал оршсон Төрийн алтан соёмбот далбаа Мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай.

Дээдсийн сүр сүлд, Мөнх тэнгэр биднийг ивээг.

Ура, нөхөд өө!” гэлээ.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн байгууллага болох Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага болох ЦЕГ, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 2000 гаруй цэргийн алба хаагч, сонсогч, байлдагч оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 20 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 27 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 33 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 38 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 44 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 47 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 51 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 53 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top