x

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс нийт 13 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” зэрэг ххууль, эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Цаашид Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсныг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын баг (2014 он), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /APG/ (2016 он), Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ зэрэг олон улсын байгууллагууд манай улсад үнэлгээ хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн сул тал, дутагдлыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна. Эдгээр байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсчээ. “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.

Үүнд,

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах;

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, террорист үйлдлийг таслан зогсоох;

- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн үндсийг тогтоох;

- Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалтын үндсийг тогтоох.

Өнөөдрийн байдлаар гадаад террорист дайтагчид буюу эх орноо орхин террорист бүлэглэлд нэгдсэн 50 мянга орчим хүн Афганистаны хойд бүс нутагт байрлаж, улмаар төв Азийн нутгаар дамжин бусад улс руу нэвтрэх, суурьших, террорист халдлага үйлдэх эрсдэл гарах болсон байна. Үүнээс сэргийлэн бүс нутгийн ихэнх улс өөрсдийн терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомжийг шинэчилж, эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний чадавхаа бэхжүүлжээ. Мөн манай улсад хийсэн Эрсдэлийн үнэлгээгээр дээрх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэд хэдэн хүчин зйүлс байгааг гаргасан байна.

Тухайлбал,

- Гадаад террорист тэмцэгч болон шашны туйлширсан үзэл Монгол Улсад нэвтрэн орж ирэх эрсдэлтэй;

- Террорист үйл ажиллагаа, үйлдэл хийхэд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул;

- Иргэдийг интернетийн сүлжээ ашиглан гадаадын террорист байгууллагын гишүүнээр элсүүлэх зам суваг хяналтгүй, чөлөөтэй;

- Иргэдийн зүгээс хүчирхийлэл дагуулсан үзэл санаа, үйл ажиллагаанд автах эрсдэлтэй зэрэг нөхцөл байдал уг эрсдэлийг нэмэгдүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 1 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 49 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 2 цаг 56 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 21 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 28 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 35 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 39 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 45 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 49 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 52 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top