x

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч ажлын дэд хэсэгт үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг өчигдөр хуралдлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын Дэд хэсгийнхэнд үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 6.1.2-т заасан байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, 28.2 буюу Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх,  улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан саналуудыг ярилцаж, Ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаар нарийвчлан нухацтай хэлэлцэж, саналын томьёолол бэлтгэх чиглэл өглөө.

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулна.

Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал,  Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 9 цаг 23 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 9 цаг 25 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 9 цаг 29 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 9 цаг 29 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 9 цаг 32 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 9 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 9 цаг 35 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 9 цаг 41 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 10 цаг 31 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 11 цаг 54 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 11 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 24 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 12 цаг 26 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 12 цаг 27 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 12 цаг 28 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 12 цаг 55 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 13 цаг 4 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 14 цаг 2 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 16 цаг 10 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 16 цаг 12 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top