x

Хил орчмын бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэх талаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Бидний харилцаа бүхий л салбарт амжилттай сайн хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжсон. Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй улс орон даяар энэхүү өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байгаа. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон” гээд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх төсөл дээр ажиллаж байгаа тул төлөвлөсөн уулзалтаа хийж чадаагүйд хүлцэл өчсөнийг уламжилсан юм.

Эдийн засгийн харилцаа эерэг өсөлттэй гарч, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1,8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дотор Монгол-Буриадын худалдааны эргэлт 44 орчим сая ам.доллар байгаа юм. Хоёр талын харилцааг өргөжүүлэхэд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Визгүй зорчих журам худалдааны хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа ч хил дээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Цаашид манай иргэдийн аливаа хүсэлт, шаардлагуудад нааштай хандах, эдийн засаг өсөж байгааг харгалзан үзэж хил залгаа нутгуудад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрхзүйн болон бусад талаар дэмжиж ажиллахыг мөн хүслээ.

Мөн тэрбээр, өнгөрөгч тавдугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойд зориулан Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Буриадын Ардын Хурлаас төлөөлөгчид ирж оролцсонд талархал илэрхийлээд олон улсын хэмжээний арга хэмжээг анх удаа хил орчмын бүсэд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэсэн юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов найрсаг дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдөө танилцуулав.

Хоёр улсын харилцаа бүх чиглэлд амжилттай хөгжиж байгаатай санал нэг байна гэдгээ ноён Владимар Анатольевич Павлов хэлээд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Тэрбээр, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна. Бэлчээрийн малын мах амт, чанар сайн учраас Буриадын махкомбинатууд Монголоос мах авах сонирхолтой байдаг. Харилцан мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бий. Мөн аялал жуулчлалын салбар хөгжиж, Монголоос ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Визгүй зорчих журам хэрэгжиж эхлэхээс өмнө 160 гаруй мянган жуулчин ирдэг байсан бол одоо даруй гурав дахин өсөж 4000 орчимд хүрээд байна. Энэ өсөлт худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг ч бидэнд шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хууль тогтоох болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Манай хоёр улсын хооронд тогтоосон олон жилийн түүхэн, нөхөрсөг, ахан дүүсийн харилцааг бид хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж явах ёстой” хэмээн онцлов.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлалд бэлтгэж, олон томоохон ажил өрнүүлэхээр төлөвлөснийг дуулгаад энэ нь хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ноён Владимар Анатольевич Павлов гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 7 цаг 21 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 54 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 4 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 9 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 9 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top