x

УИХ болон Ерөнхий аудиторын 2020 оны төвсийн төслийг дэмжлээ

Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж УИХ-ын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нар оролцов. 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон УИХ болон Байнгын хороо, УИХ дахь намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангасан байх,  УИХ-ын 2020 оны төсвийн талаар УИХ-ын даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Байнгын хороодын төсвийн төслийн Байнгын хороо бүр адил байх, УИХ дахь намын бүлгүүдийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, хөрөнгө оруулалтаар 2020 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, программ, нэр, төрөл, тоо хэмжээ бүрээр гаргаж, шаардагдах төсвийг тооцох зарчмыг баримталсан гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батласан бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцон тусгалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүдээс аудитын байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс олгох, мэдээллийн технологийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр гаргасан саналуудыг Төрийн аудитын байгууллагын 2020 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг онцлов. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төсөлд нийт зардлыг 25.653.7 сая төгрөг үүнээс урсгал төсвийг 91,5 хувь буюу 23,483.6 сая төгрөг хөрөнгө оруулалтын төсвийг 8,4 хувь буюу 2,170.1 сая төгрөг байхаар тооцсон гэж Д.Занданбат танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс 2020 оны төсөв төлөвлөснөөс 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг анхааруулж, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээнийхээ зардлыг эргэн харж, дотоод нөөцдөө тулгуурлан хийх, мөн төсөвтөө Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын аудит хийх хөрөнгийг тусган гүйцэтгэхийг зөвлөж байлаа. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 41 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 46 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 49 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 53 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 58 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 7 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 29 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 1 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 29 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 43 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 54 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 2 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 8 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 12 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 18 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 22 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 25 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 28 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top