x

Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн дэд дарга Хван Кюсук, “Корей” их сургуулийн профессор Им Хюбэг, “Chung Ang” их сургуулийн профессор Чой Ёонгшил нарыг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлаг нь Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалт семинарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм.

Ноён Хван Кюсук уулзалтын эхэнд дээрх уулзалт, семинарын үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа хэмээн онцоллоо. Төслийн дийлэнх нь технологи ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд БНСУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хөдөө, аж ахуй, мал аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Улмаар орчин үеийн, залуу малчдыг бий болгохын тулд тууштай хамтран ажиллах бүтцийг маш тодорхой болгож, ажил хэргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 11 цаг 9 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 11 цаг 11 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 11 цаг 15 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 11 цаг 15 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 11 цаг 18 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 11 цаг 18 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 11 цаг 21 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 11 цаг 27 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 12 цаг 17 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 13 цаг 40 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 13 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 10 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 14 цаг 12 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 14 цаг 13 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 14 цаг 14 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 14 цаг 41 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 14 цаг 50 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 15 цаг 48 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 17 цаг 56 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 17 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top