x

Өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байна гэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургаадугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар хоёр орны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын 5 дугаар хуралдаан амжилттай болсонд баяр хүргээд хоёр талын хоорондын хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүний кластер болон бусад хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, хөрш орнуудын зах зээл нийлүүлэх, Беларусиас машин техник худалдан авахын зэрэгцээ монголын бараа, бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах, Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Аж үйлдвэрийн сайд П.П.Утюпин хоёр орны Засгийн газрын хооронд гарын үсэг зурсан Экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг монголын тал соёрхон батлагмагц энэхүү хэлэлцээрийн хүрээнд онцгой байдал, хөдөө аж ахуй, зам тээврийн болон бусад салбарт яригдаж буй төслүүдийг даруй хэрэгжүүлж эхлэхийн чухлыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

2013 онд байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, ЗГХК-ын өмнөх хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэн өнгөрсөн 4 дүгээр сард хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техникийн хангамж, чадварыг сайжруулах, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Монголд сүүний кластер байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цаг 22 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 18 цаг 24 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 18 цаг 25 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 18 цаг 26 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 18 цаг 27 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 18 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 18 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 18 цаг 29 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Уржигдар 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Уржигдар 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Уржигдар 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Уржигдар 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Уржигдар 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Уржигдар 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Уржигдар 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Уржигдар 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Уржигдар 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Уржигдар 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа...
Top