x

УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар биш, шууд сонгох зарчмыг Үндсэн хуульд оруулна гэв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх таван дэд хэсэг бүхий Ажлын хэсэг зургаадугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл хуралдаад зарчмын зөрүүтэй 16 санал гарсан талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр мэдээллээ. 

Зарчмын зөрүүтэй эдгээр саналыг өнөөдрөөс эхлэн УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байна. Нийт найман байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцээд хамгийн сүүлд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нэгтгээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Тэр болтол хуулийн өөрчлөлттэй холбоотой иргэдийн саналыг авсаар байгаа гэдгийг тэрбээр дурдлаа. 

Зарчмын зөрүүтэй саналуудаас дурдвал:

Үндсэн хуулийн 6.2-т буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг хөндөөгүй, харин “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын эрхийг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” хэмээн нэмж оруулж байгаа аж. 

Бас нэг онцлох заалт бол сонгуультай холбоотой. Тодруулбал, сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь. Мөн гишүүд намын жагсаалтаар сонгогдох боломжгүй, зөвхөн ард түмнээс шууд сонгогдох зарчмыг тусгаж байгаа аж. 

Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар оруулахдаа УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгаж байна. 

Энэ мэтчилэн зармын зөрүүтэй шинэ саналуудаас гадна ерөнхийдөө тусгасан зарим заалтуудыг онцлов.

Тухайлбал, УИХ-ын хариуцлагын хүрээнд УИХ-ыг тараах, Ерөнхийлөгч зарлиг гаргаж тараах зохицуулалтыг оруулж буйг Д.Лүндээжанцан гишүүн дурдав. Тодруулбал, сонгууль болсноос хойш 45 хоногт Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол, мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэлгүй огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг тараах, УИХ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-ын гуравны хоёрын саналаар тарах механизмуудыг суулгаж өгчээ. 

Сүүлийн гурван парламент дамжиж буй Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаа хийхдээ 2000 оны дордуулсан долоон заалтаа эргүүлэн сэргээж байгааг дурдах хэрэгтэй. Энэ хүрээнд тухайлбал, УИХ-ын 20 гишүүн хууль баталчихдаг байсан гажуудлыг залруулж, нийт гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй гишүүн хууль батлах нөхцөлийг бүрдүүлэх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 40 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 45 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 48 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 52 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 57 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 6 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 28 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 59 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 21 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 27 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 42 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 53 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 0 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 6 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 11 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 17 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 20 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 24 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top