x

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж, ТББХ-нд шилжүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол УИХ-аас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгүүд 2019 оны 06 дугаар сарын 21, 26, 27, 28, 29, 30-ны өдрүүдэд, Ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, 6 дугаар сарын 19-30-ны хооронд иргэдээс ирүүлсэн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан. Тус 4 дэд хэсгээс гарсан санал, томъёоллуудыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд  нэгбүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав. Тухайлбал, А.Сүхбат гишүүний тодруулгад Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгөв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээний зөвшилцлийн хүрээнд явагдаж чадаж буй эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуув. Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн нийт 70 зүйлээс 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлийг хөндөж буй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хэллээ. Энэ удаагийн парламент төслийг боловсруулах чиглэлээр хоёр жил гаруй ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 04 дүгээр сард зохион байгуулсан. Үүний тайланг нь үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээг 2017 онд улс орон даяар зохион байгуулсан. Төсөл санаачлагчдын тайланд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд давхардсан тоогоор 5,5 сая орчим санал ирүүлсэн талаар дурдсан байгааг Ажлын хэсгийн ахлагч онцолсон. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс ирүүлсэн саналуудаас шүүж, хамгийн олон удаа хөндөгдсөн, олон саналын давтамжтай гарч ирсэн зүйлүүдийг тусгасан гэдэг тайлбарыг төсөл санаачлагчид хэлж буйг Ө.Энхтүвшин дарга хэлж байлаа. Түүнчлэн төсөл санаачлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг шууд удирдлага болон ажилласан болохыг уншиж танилцууллаа. Төслийн талаарх зөвшилцлийг бүх түвшинд явуулж байгаа гэдгийг тэрбээр хэлж байв.

Төслийн хэлэлцүүлгийн үе шат бүр холбогдох хуулийн зохицуулалтын дагуу үргэлжилж байгаа, Улсын Их Хурал хоёр дахь хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах дэгийн талаар танилцуулсан. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаагүй тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив.

Ийнхүү санал, дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 55 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 2 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 9 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 13 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 19 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 23 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 26 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top