x

Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббио Ховд аймагт ажиллаж байна

Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Караббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 30-ны өдрөөс долоодугаар сарын 2-ны өдөр хүртэл Ховд аймагт ажиллалаа.

Хатагтай Марина Кароббио аймгийн удирдах ажилтнууд болон төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Швейцарын хөгжлийн агентлаг нь 2002 оноос эхлэн Монгол Улсад, 2004 оноос Ховд аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд Цөлжилтийг сааруулах төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малын эрүүл мэнд, түүхий эдийн мөшгөх тогтолцооны төсөл, Хариуцлагатай уул уурхай, дулааны алдагдал бууруулах төсөл зэрэг 30 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн одоогоор 17 төслийг  хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Караббиогоор ахлуулсан ажлын хэсэг дээрх төслийн хугацааг сунгах, тэр дундаа "Ногоон алт" төслийн хэрэгжилтэд түлхүү анхаарч хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн орон нутагт хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн үйл ажиллагаа нь бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, малчдын бэлчээр ашиглах технологийн мэдлэгийг дээшлүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь дэмжих замаар малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэдэг.

2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлэг (БАХ) байгуулж, бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллаж иржээ. Малчдын байгууллагын энэхүү систем нь бэлчээрийн зохион байгуулалт, төлөвлөлтийг орон нутгийн түвшинд сайжруулахын зэрэгцээ малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал тогтолцоо болж байна гэж албаныхан танилцууллаа.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 11 цаг 6 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 11 цаг 8 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 11 цаг 12 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 11 цаг 12 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 11 цаг 15 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 11 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 11 цаг 18 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 11 цаг 24 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 12 цаг 14 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 13 цаг 37 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 13 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 7 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 14 цаг 9 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 14 цаг 10 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 14 цаг 11 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 14 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 14 цаг 47 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 15 цаг 45 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 17 цаг 53 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 17 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top