x

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд Улсын Их Хурлын 18 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо. Уулзалтад тус аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн иргэд оролцсон юм. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар нэгдүгээрт, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, хоёрдугаарт, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, гуравдугаарт, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, дөрөвдүгээрт, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тус бүрд нь танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, нэмэлт тайлбар өглөө. Иргэд, сонгогчдоос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн төсөлд тусгах шаардлагагүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны 55 насыг багасгах, хүйсээр насыг тогтоож өгөх, шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхлэх насны тоог урагшлуулах, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах”, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 гишүүнтэй болгох зэрэг саналыг гаргав. 

Завхан аймгийн Улиастай суманд болсон энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 32 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 0 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 25 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 32 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 39 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 43 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 49 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 53 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 56 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top