x

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрөв.

Маргагч талууд харилцан ойлголцож улмаар мэдээлэл гаргагч нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул ийнхүү маргааныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж Цэц үзлээ.

Үндсэн хуулийн цэцэд иргэдээс  энэхүү маргаанд холбогдох асуудлаар өмнө нь олон дахин хандаж байсан бөгөөд  тэдгээрийн гол үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим нэр томьёо тодорхой бус, олон салаа утгаар ойлгох боломжтой, мөн  хуулийн зохицуулалт хоорондоо уялдаа холбоо муу зэргээс улбаалан түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэх, эрх ашиг, сонирхолыг нь хөндөх, хохирох  явдал цөөн  биш удаа гарч байгаатай холбоотой байна.

Мөн хуульчийн мэргэжлийн дадлага олж авсан байдлын  шалгуурыг тогтоохдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчдыг орхигдуулахгүйгээр мэргэжлийн байгууллагад  дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлоход чиглэсэн хэв хэмжээг тусгах замаар хууль тогтоомжийг боловсронгуй  болгох шаардлага байгааг хууль  тогтоогчийн зүгээс анхаарах нь зүйтэй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан магадлалд онцлон тэмдэглэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 44 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 13 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 18 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 21 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 25 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 30 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 39 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 1 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 33 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 54 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 1 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 15 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 26 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 33 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 40 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 44 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 50 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 54 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 57 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top