x

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн анхны хурал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн анхны хурал өчигдөр буюу энэ сарын 25-нд болов.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллах нь тус зөвлөлийн гол үүрэг юм. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд ажиллах юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, БОАЖЯ, ЗТХЯ, БХБЯ, МХЕГ, СХЗГ болон экспортын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицууулах үүрэг бүхий төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Торгоны зам сангийн төлөөлөл багтаж байна.

Анхны хурлаар Зөвлөлийн үйл ажиллагааны журам, “Монгол экспорт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, Экспортын бодлогын санал, Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай, “Олон улсын худалдааны төв”-өөс хэрэгжүүлсэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” төслийн үр дүн болон Мах, махан бүтээгдэхүүний олон улсын форум зохион байгуулах зэргийг хэлэлцлээ.

Зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар зөвлөл тодорхой салбар хариуцсан дэд хороотой ажиллахаас гадна, улирал тутамд нэгээс доошгүй удаа хуралдаж экспорт түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд дэмжих асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 11 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 12 цаг 23 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 12 цаг 48 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 12 цаг 56 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 2 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 13 цаг 36 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 14 цаг 8 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 17 цаг 31 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 17 цаг 43 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 17 цаг 52 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 18 цаг 8 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 цаг 58 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top