x

З.Энхболд: Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ.

З.Энхболд:

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж мэдэхийн цаагуур мэдэж, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд УИХ дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс нь ойлгогдож байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй.

Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас буруудаад байгаа. Худалдсан тал болох ОХУ-д буруу өгөхгүй. Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруугүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.87)
    Та бүү бөөрөнхийл, бүү манжил шудрага хэлээч!!!
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • nohoi (202.9.44.104)
    za daa uul ni ulsad 100 bj bhaar huvitai hamtarch bval hunii hool shahaanaas hol bmaar um ldaa man inhan shahaagaa hiij ideh geel ulairaad avchihlaa heden jiliin daraa dampuurlaageel. huvidaa avna bizee man ig medehgui bish uls tor hiij bgaa l huvaagaad iddeg shuudee man in urihand orchihooh um daa oorsdoo baiguulj buteesen ardchillaa hamgaalmaar uhriin ever shig negniigee hemelj bhaar negdej evleldej 20 oni songuulidaa oroltsmoor bn iim yanzaar bval 20 ond dahial man in idesh boloh bhdaa an demjigch bn ta bugdees uneheer setgel dunguur suuh umaa
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 41 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 10 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 15 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 18 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 22 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 27 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 36 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 58 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 30 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 51 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 57 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 12 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 23 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 30 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 37 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 41 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 47 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 51 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 54 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top