x

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр тойргийнхоо иргэд сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Эхний уулзалт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль дээр болов.

Эхлээд УИХ-ынТамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлага болон оруулах гэж буй өөрчлөлтүүдийн гол үзэл санаа, зарчимыг тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тэрбээр иргэдэд хандан “Иргэдийн саналыг ирэх долдугаар сарын эхний өдрүүдэд болох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ. Тиймээс та бүхний энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал маш чухал. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад дахин иргэдийн саналыг сонсох учир төсөлтэй сайтар танилцаж, саналаа хэлэхэд бэлтгэж байгаарай” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой учир нэмэлт, өөрчлөлттэй сайтар танилцаад, тэр үед нь саналаа өгөхийг хүслээ. Тэрбээр мөн, хэрвээ энэ удаад нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан 20 заалтыг батлахгүй бол дахиад найман жил өөрчлөлт оруулах тухай ярих боломжгүй, хуулиар хориотой гэдгийг онцолсон юм.

Иргэд УИХ-ын гиишүүдээс төслийн зүйл, заалттай холбогдуулан “Ерөнхийлөгчид улстөрийн намаас гадна нам бус хүмүүсийг нэрээ дэвшүүлэх боломжтой болгох, төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт мөн гэж заах, шүүгчийг бүх насаар нь  шахуу буюу 12 жилээр томилно гэсэн хугацааг багасгах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах” зэрэг саналыг гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 44 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 13 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 18 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 21 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 25 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 30 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 39 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 1 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 32 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 54 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 0 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 15 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 26 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 33 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 39 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 44 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 50 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 53 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 57 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top