x

Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцав

Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр (2019.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилий ой 2019 онд тохиож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. Тэрбээр “Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй биднийг зах зээл, ардчиллын замд шилжихэд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн хандивлагч, дэмжигч орон. Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэг нь хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Энэ хэрээрээ олон монгол хүний амьдрал ахуйд тус дэм болсон, бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсэнд бид бүхэн их талархалтай байдаг. 

2018-2021 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад 100 сая швейцар франкын буцалтгүй тусламж үзүүлж ирсэн” хэмээн талархал илэрхийлэв. Цаашид Хамтын ажиллагааны стратегийн хамрах хүрээг өргөжүүлэн 2022 оноос Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлэх туслалцаа дэмжлэгтээ нэн тэргүүнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, засаглалыг сайжруулах чиглэлээр тусламж, хөгжлийн дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж, хүсэлтээ тавиад байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэллээ. 

Мөн Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцаж байгаа бөгөөд асуудлыг судалж, нааштайгаар шийдвэрлэнэ хэмээн найдаж, хүсэлтээ илэрхийлсэн байна. Уг асуудалд Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэн хэлэв. 

Хатагтай Марина Кароббио Гүшэтти “Монгол УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Гурван сарын өмнө Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад айлчилж, бид хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэлээ. Мөн хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ. Тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурдав. Үүн дотроо бэлчээрийн тогтвортой менежментийг сайржуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгааг Хатагтай Марина Кароббио Гүшэтти онцолсон юм. Түүнчлэн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, өргөжиж байгааг тэмдэглээд “Хоёр орны парламентын Тамгын газрууд мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийх ажлууд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа их дээд сургуулид, тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хамтран ажиллах боломж бий гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инновац, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн баяжуулна гэдэгт итгэлтэй байгаа төгсгөлд нь хатагтай Марина Кароббио Гүшэтти хэллээ. 

Хатагтай Марина Кароббио Гүшэттигийг хийж буй айлчлал хоёр орны ард түмэнд өндөр үр өгөөжтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөв. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 7 цаг 57 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 цаг 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 9 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top