x

Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо өчигдөр буюу энэ сарын 23-нд хүрэлцэн ирлээ.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 8 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 29 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 35 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 1 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 8 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 14 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 19 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 25 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 28 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 32 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 34 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару...
Top