x

Унгарын ЭКСИМ банк Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээлээ

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хуралд оролцохын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Мөн сайд нар Унгар Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинатыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцаж, төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа нотоллоо.

Сайд П.Сияяарто Унгарын ЭКСИМ банк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээснийг мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Засгийн газар Европын орнууд дотроос Монголын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгож буйд талархал илэрхийлэв.  Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр манай 200 оюутан хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хууль эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, соёл, урлагийн чиглэлээр суралцаж байна.

Айлчлалын хүрээнд сайд П.Сияяарто Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол-Унгарын Парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нартай тус тус уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 13 цаг 2 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 13 цаг 4 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 13 цаг 8 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 13 цаг 8 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 13 цаг 11 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 13 цаг 11 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 13 цаг 14 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 13 цаг 21 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 14 цаг 10 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 15 цаг 33 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 15 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 3 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 16 цаг 5 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 16 цаг 6 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 16 цаг 7 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 16 цаг 34 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 16 цаг 43 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 17 цаг 41 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 19 цаг 49 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 19 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top