x

Д.Дамба-Очирын тавьсан Лүнгийн зам улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын улс оронд учруулсан хохирол дуусахгүй нь бололтой. Учир нь түүний барьсан Төв аймгийн нутагт байрлах Лүнгийн замд өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас 20 гаруй км газрын 19 хэсэгт эвдрэл үүсч, улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Албаны хүний хэлж буйгаар үерийн улмаас Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зарим газарт далан нурж, газрын гадаргуутай ижил түвшинд очжээ. Үүнээс гадна 1300 орчим зорчигч, 28 автобус усанд боогдсон ба Төв аймгийн Баянхангай сумаар тойрч, зорчигчдыг жижиг тэрэг болон автобусаар зөөжээ. Харьяа аймгийн Мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ажиллаад байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдэрсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Тиймээс учирсан хохирлын талаар ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодруулахад “Лүнгийн замын 10 км замын 19 хэсэгчилсэн газарт эвдрэл үүссэн. Үүнийг засахад нийт 1.4 тэрбум төгрөгийн ажил хийх тооцоо гарсан. Өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, зам засварын хөрөнгийг Авто замын сангаас гаргахаар шийдвэрлэсэн” гэв. Энэ бол манайх шиг багахан төсөвтэй улсад том хохирол гэж хэлж болно. Хэдийгээр гэнэт орсон бороо “буруутай” ч анхнаасаа замаа тавихдаа үер усны хамгаалалтаа олигтойхон хийчихсэн байсан бол ийм хэмжээний хохирол учруулах хэмжээнд эвдэрч, улсын төсвөөс хэдэн арван тэрбумыг зарцуулах хэрэг гарахгүй байсан.

Лүнгийн зам “Там-Очир”-ын зам болсон түүх

Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 172 километр зам барих тендерт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани 106.2 км зам барихаар шалгарчээ. Ингэхдээ “Очир төв” компани нь тус замын өртөг болох 21 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээлсэн. Ийнхүү тендер авсан компани Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж, шинээр зам барихаар болж, Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон “Очир төв” компанийн хооронд “2007-АБЗ-16” дугаартай гэрээ байгуулан, уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар талууд тохиролцжээ. Гэсэн ч энэ цаг үеэс хойш ашиглалтад орох хугацаа жилээс жилд хөрөнгө мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар сунасны эцэст 2009 онтой золгож, улмаар 2012 онд улсын комисс хүлээн авчээ. Энэ хугацаанд замын компани эдийн засагт өөрчлөлт орсон гэдэг шалтгаар замын өртгийг анхны тооцооллоос хэд дахин өсгөж орхив. Улсын төсвөөс мөнгө өгөхгүй бол замаа барьж дуусгах боломжгүй гэсэн шалтаг тоочиж, хоёр хөлөө жийгээд суучихсан юм. Ингээд арга буюу Д.Дамба-Очирын гэх тодотголтой “Очир төв” компанид 2009 оны улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж өгсөн байдаг.

Аудитын тайлантай танилц

Д.Дамба-Очир гишүүний компани Лүнгийн замыг хэрхэн барьсан тухай улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын хийсэн тайлантай танилцана уу.

Тайлан 1: Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийсэн 2007 оны аудитын тайланд “Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлын 106.2 км замыг “Очир төв” ХХК-тай өөрийн хөрөнгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэрээний хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараа жилээс эхлэн эхний хоёр жилд санхүүжилтийн 30 хувийг, гурав дахь жилд үлдсэн 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Барилгын ажил дуусаагүй байхад тус компани гэрээг зөрчсөн. Гэсэн ч Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Очир төв” компанид хоёр тэрбум төгрөг олгохоор Засгийн газрын 2007 оны 329 дүгээр тогтоолоор баталсан.

Тайлан 2: Хөрөнгө оруулалтын тайланд, “Ашиглалтад өгсний дараа жилээс эхлэн 3 жилийн хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 км асфальт-бетон хучилттай 21.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэхээр 2007 онд “Очир төв” ХХК шалгарч, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан боловч 45 км авто замын асфальт бетон хучилт хийж, нийт төсөвт өртгийн 58.5 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дуусган, 61.1 км авто замын суурь, хучилтын ажил хийгээгүй дутуу үлдээсэн. Мөн ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгаа ба хийсэн ажлын гүйцэтгэлээр барьцаалж арилжааны банкнаас зээл авах, эсвэл хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 3-4 тэрбум төгрөгийг төсвөөс олгуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг харгалзан, хугацааг 113 хоногоор буюу 2009 оны наймдугаар сарын 21 хүртэл сунгасан байна.

Тайлан 3: 2009 оны тайланд дурдсанаар, ЗТБХБ-ын салбарт ашиглалтад оруулаагүй ажлын 12 гэрээний 306.9 км авто зам, зургаан гэрээний 1304.8 метр урт төмөр бетон, нэг гэрээний 127.1 урт метр модон гүүрийн барилгын ажлуудын талаар гэрээ дүгнэж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргасан ч явцын хяналт, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна. Үүнд, “Очир төв” ХХК-ий Улаанбаатар-Лүнгийн 106.2 км орж байна гэж тайланд дурдсан байв.

Худалч, хулхи гишүүн юу гэж хэлж байв

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2009 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж өгүүлж байж Тэрбээр “… Хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 км зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн. Одоо 20 км замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай учир түр зогссон. Намайг зам барих мөнгө аваад идчихсэн, сонгуульд ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авахаар хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү. Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа” гэсэн юм. Харин үүнээс хойш буюу Харин 2010 оны есдүгээр сард өгсөн дараачийн ярилцлагадаа эрхэм гишүүн хоёр дахин их тоо хэлсэн байдаг юм. Тэрбээр “Энэ оны есдүгээр сарын 15-20-нд улсын комисс хүлээж авах байх. Түүний дараа л бидэнд мөнгөө авах эрх нь нээгдэх юм. Үндсэндээ 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтай энэ зам боссон. Ер нь Монголын компаниуд өөрийн хөрөнгөөр 123 км зам барина гэдэг хэцүү ажил юм байна гэдгийг ойлгосон. Нийт 34 тэрбум төгрөгөөр ашиглалтад орж дуусч байна” гэжээ.

Дүгнэлт: Түүний хэлсэн үгнээс харахад, 2009 онд дутуу гэж байсан 20 км замыг “Очир төв” компани 18 тэрбум төгрөгөөр барьсан болж таарч байна. Эсвэл тухайн үед УИХ-аар хэлэлцэж батлах 2011 оны төсвөөс ахиухан нөхөн төлбөр авахын тулд худлаа ярьсан болж таарч байгаа юм. Үнэндээ Д.Дамба-Очир гишүүн Улаанбаатар Лүнгийн 172 км замыг цэлийсэн сайхан зам болгох нь битгий хэл хуучин замыг нь хуулснаас болж түүгээр явсан машины эд анги тарж, дотор нь сууж явсан хүмүүсийн элэг бөөр нь эвхэрч, ёстой л хүмүүсийн хэлдгээр Лүнгийн зам “Там-Очир”-ын зам нэртэй болсон. 22 тэрбумаар тогтохгүй тендер гэрээлж авчхаад бараг таван жилийн хугацаанд барьж чадахгүй балаг тарьсан худалч, хулхи гишүүнийг учир мэдэх хүмүүс Лүнгийн замаас таван тэрбумын ашиг унагасан гэлцдэг юм билээ.

Стандарт гэж юу ч алга

Манай улсад зам барихтай холбоотой 180 гаруй төрлийн стандарт байдаг гэнэ. Хамгийн наад захын стандарт бол замын зузаан нь 20-30 см байх ёстой гэж заасан байдаг аж. Харамсалтай нь, манай замын компаниуд дунд энэ стандартыг мөрддөг нь тун цөөн. Тэд зураг төслөө гаргахдаа бороо, усны хамгаалалтын далан сувгийг ор тас мартчихдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд барьж дууссан хойноо тавьсан замаа дахин сэтэлж шугам, хоолой барьдаг “тэнэг” арга барилтай. Энэ нь зам эвдрэх, хэврэгших нэг шалтгаан болдог юм. Монгол Улс автозамын дэд бүтцийн үнэлгээгээр Бангладеш, Балба хоёрыг ардаа орхиж, сүүлээсээ гуравт жагсчээ. Харин дэлхийн нийт улсуудын дотор замын чанараар 109 дүгээрт жагсдаг юм билээ. Улс орны хөгжлийн тулгуур нь зам. Хөгжье гэвэл замаа л сайжруулах ёстой. Цаашид автозамын сүлжээ хүрээгээ улам тэлнэ. Хурдны зам ч олныг тавих хэрэгцээ бидэнд гарна. Энэ бүхнийг монголчууд өөрсдөө чанартай гүйцэтгээд сурчихмаар байна. Аливаа ажлыг Д.Дамба-Очир гишүүн шиг зоосны нүхээр хэмжиж, зовлон тоочиж суухын оронд өмнөх хийсэн ажлынхаа чанарыг сайжруулж, бороо усанд урсчихгүй, урт удаан эдэлгээтэй зам тавьдаг болгочихвол наанадаж эдийн засагт ариг гамтай, цаанадаж цаг бусаар амь насаа алдах иргэдийн тоо багасна.

Нөгөөтэйгүүр, манай ихэс дээдэс ийм л аргаар төсвөөс, тендерээс, концессоос, бондоос мөнгө “идэж” байдгийн нэгээхэн жишээ бол энэ. Одоо ахиад л Лүнгийн замд 1.4 тэрбум төгрөгийн засвар хийх нь. Энэ удаад нимгэн зузаан гээд бат бөхөөс нь “идсэн” замын компани болох “Очир төв”-д хариуцлага тооцож, эздээр нь тус замд зарсан мөнгийг төлүүлэх юм биш үү. Анхнаасаа чанарын стандарт хангасан, үер усны хамгаалалттай зам барьсан бол ийн аюул тулгарч төсвөөс дахин мөнгө зарахгүй л байсан.

Б.Бямбасүрэн

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.120.72)
    standart bol hudlaa shuu tiim tansag standart baihgui sh d
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • gansuhk (103.229.120.72)
    ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙГЭЭС ХОЙШ ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.21.109.94)
    Umhii huvalzaar uuruur ni tuluulvel taarna
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.20.84)
    ДАМБА-ОЧИРООР ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛ. БИД ЯМАР БУРУУ ХИЙСЭН ГЭЖ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗАСВАР ХИЙХ ГЭЭД БАЙГААН. ТЭГЖ НЬ Ч НАРГИХГҮЙ ШҮҮ. ОДОО ЭНЭ МУУХАЙ ШУНАЛТАЙ ДАМБА-ОЧИРЫН ӨРИЙГ БИД ДАРАХ БОЛЖ БНА УУ. ҮНЭХЭЭР ЗАСАГ ТИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ ҮНЭН ЮМ БОЛ ЗАМЫН ТӨЛБӨРИЙГ НИЙТЭЭРЭЭ ТӨЛӨХӨӨ БАЙЧИХЪЯ Л ДАА ТЭГЭЖ УРИАЛЖ БАЙНА
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цаг 4 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 20 цаг 6 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 20 цаг 7 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 20 цаг 8 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 20 цаг 9 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 20 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 20 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 20 цаг 11 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Уржигдар 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Уржигдар 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Уржигдар 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Уржигдар 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Уржигдар 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Уржигдар 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Уржигдар 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Уржигдар 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Уржигдар 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Уржигдар 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа...
Top