x

Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо

Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 18-ны өдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав.

Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядруулыг бууруулах зорилгын хүрээнд 350 сая ам,долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан. Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-уудад эргүүлэн ашиглах, Компакт гэрээний төсөл хөрөнгө оруулалтын үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна.

Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үйл ажиллагааны талаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх танилцуулсан. Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэгт мэргэжлийн санал зөвөлгөө өгөх бүхий шинжээчдийн баг, БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд оролцож мэргэжлийн санал зөвөлгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилготой ажилласан. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр АНУ-ын АЕСОМ Technical Service компани ажилласан байгаа. Харин туслан гүйцэтгэгчээр үндэсний Престиж Инженеринг компани ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

Уг төсөлтэй холбогдуулан Мянганы Сорилтын сангийн зүгээс хотын удирдлагуудад  цахилгаан хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, барилга байгууламжийн байршлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УСУГ-ын гол шугам сүлжээний өртөтгөл хийх зэрэг зөвшөөрлийг авах шаардлагатай байгаагаа дуулгасан юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрийг бүх талаас нь дэмжиж ажиллана. Эхний ээлжинд холбогдох  яамдтай хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, тооцоо судалгааг үндэслээд хуралдаан зохион байгуулаад ажлуудаа шат дараатай үргэжлүүлэх нь зүйтэй. Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top