x

Борооны улмаас Энхтайваны гүүрнээс урагш байруудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлжээ

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж: 

-Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно гэсэн мэдээллийг үндэслэн байгууллагуудын хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангуулах, үер болсон тохиолдолд ажиллах хүн хүчний судалгааг гаргах зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан. 15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хугарсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа.

Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: 

-Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров:

-Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна. Одоо борооны улирал ирж байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авахгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны аман дээр бууж голдирлыг өөрчилсөн иргэн, ААН хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч байгаа юм гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуумаар байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Аливаа эрсдэл гарахад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхцөл байдлын газар дээр ажиллах үүрэгтэй. Үер усны зурваст буугаад байгаа айлуудын хувьд дүүргүүд ажлаа хийх хэрэгтэй. Дүүргийн Засаг дарга нар энэ айлуудад арга хэмжээг нь авч, мэдэгдэл өгч ажлаа хийх хэрэгтэй.

Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрсдөө хууль бус зөвшөөрлүүд олгочихдог, түүнийхээ араас хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд анхаарлаа тавьж ажилламаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөлгүй буусан айлуудыг зохицуулдаг газар биш. Бид зөрчил гаргасан нөхцөлд хариуцлага тооцдог. Адаглаад Газар зохион байгуулалтын албаныхан хаана хаана зөвшөөрөлгүй газруудынхаа судалгаа, жагсаалтыг гараад өгчих хэрэгтэй.

Хот байгуулалт хөгжлийн газар ч мөн зөвшөөрөлгүй баригуудынхаа жагсаалтыг гаргаад өг. Тэгвэл манай байгууллагын зүгээс зөрчлийн хэрэг үүсгээд, шалгах, хариуцлага тооцох боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан: 

-Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шуурхай ажилла. Болзошгүй үер усны гамшгийн үед учирсан хор уршгийг арилгахад нэгдсэн удирдлагаар хангаж, яаралтай зохицуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хийж ажиллах хэрэгтэй.

Ажил үүргээ гүйцэтгээд араас нь тавих хяналт тавих асуудал маш чухал. Үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдлыг хангаж, цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Ус их хэмжээгээр тогтсон газрууд болон барилга байгууламжийн суурийн давхарт хуримтлагдсан усыг соруулах, зайлуулахад бүгд уялдаа холбоогоо хангаж, оролцож ажиллах хэрэгтэй” хэмээн уялдаа холбоогоо ханган ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.78)
    Neg ih ter hiine ene hiine gesen humuus uursduu idehees uur ym medehgui
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 19 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 52 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 21 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 26 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 29 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 33 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 38 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 47 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 9 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 23 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 34 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 41 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 47 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 52 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 58 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 1 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top