x

Монголбанкны мэдэгдэл

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, тэр дундаа банкны үйл ажиллагааны хяналт шалгалттай холбогдуулан буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгосон чиг үүргийн дагуу хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зарчмыг баримтлан банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд аль нэг банкинд давуу тал олгохгүйгээр ижил тэгш шаардлага тавьж ажилладаг. Харин банкны системд эзлэх активын хувь хэмжээ, төлбөр тооцооны системд гүйцэтгэх үүрэг зэргийг харгалзан системийн нөлөө бүхий банкуудад хяналт шалгалтын олон улсын стандартын дагуу илүү өндөр шаардлага тавьж байна.  

Капитал банкны хувьд хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцоог саатуулж, банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадан татан буулгасан болно. Үүнийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж дүгнэсэн байна.

Монголбанк банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд цаашид шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно.

МОНГОЛБАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 13 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 13 цаг 59 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 14 цаг 24 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 14 цаг 32 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 цаг 38 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 15 цаг 12 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 15 цаг 44 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 19 цаг 7 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 19 цаг 19 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 19 цаг 28 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 19 цаг 44 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 20 цаг 34 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top