x

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа ЖДҮХС-гаас 300 сая төгрөг завшжээ

Энэ удаад ЖДҮХС-гаас мөнгө “гуссан” хурган дарга нарын баримтыг манай сонин цувралаар нийтлэхээр болов. Эхний удаад нэрлэгдэх хүн бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Сэлэнгийн суугуул Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллажээ. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болжээ. Түүний намтрыг харвал, 1981-1994 онд Сэлэнгэ аймгийн бөөний худалдааны баазад няраваар ажиллаж байсан бөгөөд дарга болохоосоо өмнө “Халиун-Уул” ХХК-ийн захирлын алба хашиж байж. 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нь ЖДҮХС-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уран Сэлэнгэ” гэх компаниараа дамжуулан 2018 оны зургадугаар сарын 11-нд зээл авсан байна. Тэгвэл “Уран Сэлэнгэ” гэх компани нь БНХАУ-ын “ШинШэнДа" гэх компанитай хамтын эрхтэй байгууллага болох нь баримтаар нотлогдоод байна. Тодруулбал, тус компанийн 40 хувийг Г.Бямбаа дарга үлдсэн 60 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай дээрх компани давуу хувьцаа эзэмших эрхтэйгээр эзэмшдэг юм байна. Эндээс харахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-н дарга хятадуудтай нийлж жирийн иргэдийн авах ёстой зээлнээс хумсалсан болж таарч байна. Энэ талаар сэтгүүлчид өөрөөс нь тодруулахад тэрбээр ингэж хариулсан байдаг.

-Таны эзэмшлийн “Уран Сэлэнгэ” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэнүү?

-Миний нэрдээр ямар ч компани байхгүй. 

-Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэсэн үгүү?

-Миний хүүгийн компанийг ярьж байгаа байх. Компани нь зээл авсан үгүйг би мэдэхгүй. Миний хамааралтай компани биш. 

-Компанийнх нь 60 хувийг хятадын компани эзэмшдэг гэсэн?

-60 хувь биш. Сайн мэдэхгүй байна. 50 хувийг нь л хятадын компани эзэмшдэг байх. Ер нь хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн. Талаас илүү хувь эзэмшдэг гэдэг нь харин худлаа. Сэлэнгэ аймагт ашгаасаа биш борлуулалтаасаа 2.5 хувийн татвар төлдөг. Сүүлийн гурван жил дараалан Сэлэнгэ аймгийн найдвартай татвар төлөгч болсон компани.

-ЖДҮХС-гаас хэзээ зээл авсан юм бол. Зээлээ эргэн төлж эхэлсэн үү?

-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Эргэн төлөх хугацаа нь арай болоогүй. Хүүгээ төлөөд явж байгаа.

-Хүүгийн тань компани зээл авахад таны оролцоо байсан уу?

-Миний оролцоо огт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга. Тиймээс миний хариуцдаг, нөлөөлж болох яам, агентлаг гэж байхгүй. Бизээл авахад нь хамаарсан байх үндэслэл ч байхгүй гэж хариулсан юм. 

Гэтэл Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын 2015 оны мэдүүлэг дээр цагаан дээр хараар “Уран Сэлэнгэ” компанийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бичигдсэн байгаа. Эндээс харахад, тэрбээр тус компанийг үүсгэн байгуулсан хүн болж таарч байна. Улмаар өөрийн гараар үүсгэн байгуулсан компаниа төрсөн хүүБ.Энхбаатартаа өвлүүлж өгсөн аж. Ингээд ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдож, хэрэг бишдээд ирэхээр “Миний хамааралгүй компани. Хүүгийн компани, түүнээс асуу” гэж хамаг бурууг өөрөөсөө зайлуулж, хамааралгүй мэт харагдуулах гэж оролдож байгаа бололтой. Гэсэн ч хамаарал бүхий этгээд гэдэг нэр томьёонд хуульд зааснаар бол эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн төрсөн эцэг, эх, ах, эгч, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг багтаадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй тэнэг хүн хуурч байгаа юм шиг үлгэр яриад сууж байх юм. Аймгийн ИТХ-ын даргын, аавынх нь оролцоогүй байтлаа тэр олон мянган төсөл дундаас мөнчигрөөрөө Хятадын хөрөнгө оруулалттай компани ЖДҮХС-гийн төсөлд хамрагдаж, зээл авч чадах уу. Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчийг “Гадна талын хавтас нь өөр өнгийнх байна” гэж нээнтэглээд төслийг нь буцааж байхад аймгийн ИТХ-ын даргын хүүгийн дээр нь Хятад компани ямар ч дэмжлэг, яриа хөөрөөгүйгээр шалгарчихаж чадна гэж үү?

Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, ИТХ-ын дарга болохоосоо өмнө 2015 онд нэг жилийн орлого нь 98 сая төгрөг байсан бол 2016 онд 119 сая, 2017 онд 307 сая төгрөг болтлоо өссөн байх юм. Төрийн албан хаагчийн дээр нэр дээрээ ямар ч компанигүй буюу бизнес эрхэлдэггүй хүний орлого жилээс жилд ямар үндэслэлээр хоёр дахин нэмэгдээд байгаа нь гайхаш төрүүлж байгааг нуух юун. Тиймээс Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбааг АТГ-аас шалгаж, ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, яллагдагчаар татан шалгах хэрэгтэй. Цаашлаад Сэлэнгийн ард түмний боломжийг хулгайлсан Г.Бямбаа, түүний хүүгийн “Уран Сэлэнгэ” гэх компанийг ч сайтар шалгах ёстой. Жаран хувийн давуу эрхтэй буюу бараг л Хятадын компани Монголын ЖДҮХС-гаас зээл авч болох уу гэдэг асуудлыг ч хөндөх нь зүйтэй юм.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 18 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 7 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 33 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 40 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 46 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 51 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 57 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 0 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top