x

Таро Коно: Хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг хүсч байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Японы Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол-Япон Сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцоно.

Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд есөн жилийн дараа хийж буй айлчлал болж байна. Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 тус тус Монголд айлчилж байжээ.

Монгол Улсад айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коногийн мэндчилгээ

Япон Улсын Гадаад хэргийн сайдын хувиар есөн жилийн дараа миний бие Монгол Улсад айлчлал хийж байна.

Энэ жил Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа жил бүр улам өргөжин гүнзгийрч байна.

Япон Улсын хувьд, Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “Стратегийн түнш” юм. 1980 оны эцсээс 1990 оны эхэн үед Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосны дараахан Монгол орны эдийн засаг нэлээд хүндэрсэн. Япон Улс нэгэн адил Ази тивд орших түүхэн болоод соёлын хувьд гүнзгий холбоотой Монгол Улс энэ хүнд байдалд орсныг нь үл тоомсорлож чадаагүй юм. Ардчилал хэмээх нэн чухал сонголт хийсэн Монгол орныг дэмжин, Монголд ардчилсан нийгмийг нутагшуулахыг зорьж байлаа. Мөн ардчиллыг үнэт зүйл хэмээн үздэг Японы хувьд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх нь мэдээжийн хэрэг байсан юм. 1989 оны 5 дугаар сард Япон Улсын Гадаад хэргийн сайд С. Үно, 1991 оны 8 дугаар сард өрнөдийн улсуудаас төрийн тэргүүний хувиар анх удаа Япон Улсын Ерөнхий сайд Т. Кайфү Монгол Улсад айлчлал хийж, тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг олон улсын хамтын нийгэмлэгт манлайлан уриалахын хамт нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт Монгол орныг бүтээн байгуулахад төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайлт гаргаж ирсэн билээ. Мөн Японы Сумогийн түүхэнд дөрвөн Монгол их аварга төрснөөр Монгол Улс нь манай Япончуудын хувьд маш дотно санагдах болсон билээ.

Үүний үр дүнд, Япон, Монголын харилцаа маших батжин бэхэжсэн бөгөөд сүүлийн үед гэхэд Ерөнхий сайд Ш.Абэ 2013, 2015, 2016 онуудад Япон Улсын Ерөнхий сайдын хувиар гурван удаа Монгол Улсад айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны түүхэн дэх анхны тохиолдол юм. Өнөөдөр хоёр орны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард батлагдсан “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-тсуурилан, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, олон улсын тавцандахь хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, иргэд хоорондын харилцан солилцоо зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар мөн адил дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ш.Абэгийн хамт чухал хамтарсан мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоохоор ажиллаж байгаа Япон Улсын үйл ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжсэн. Миний бие Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өнгөрсөн жил хоёр ч удаа албан ёсны хэлэлцээ хийснээс гадна, олон улсын хурал зөвлөгөөний үеэр ч мөн уулзах завшаан цөөнгүй тохиож байсан бөгөөд Хойд Солонгосын нөхцөл байдлаас өгсүүлээд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны талаар илэн далангүй санал бодлоо солилцож ирсэн билээ.

Энэ байдалд тулгуурлан энэ удаагийн миний Монгол Улсад хийж буй айлчлалыг Стратегийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломж болгохыг хүсэж байна. Үүнд, Монголын “агаарын шинэ гарц” болох Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал болон Монгол Улсдаа анхдагч болох АШУҮИС-ийн харьяа “Монгол Японы сургалтын эмнэлэг” зэрэг Монгол Улс улам бүр хөгжих боломжийг нэмэгдүүлэх, мөн ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны төслүүдийн талаар ярилцах бодолтой байна.

Мөн Монгол Улс дэлхийн улс орнуудын дундаас НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа улс юм. 888 энхийг сахиулагч дэлхийн өнцөг булан бүрт ажиллан тухайн бүс нутгийн энх тайвныг тогтоохын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа бөгөөд дэлхийн улс орнууд Монгол орны үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна. Монголын энэхүү үйл ажиллагааг дэмжих үүднээс Япон Улсын Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчнийхэн 2012 оноос хойш Монголын зэвсэгт хүчнийхэнд зам, гүүр барих салбарт чадварыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж ирснээс гадна АНУ болон Монгол Улсын зохион байгуулсан “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан сургуульд ч тасралтгүй оролцож ирсэн билээ. Эдгээр хамтын ажиллагааны талаар мөн адил санал бодлоо солилцох бодолтой байна.

Иргэд хоорондын харилцан солилцооны салбарт энэ оны дөрөвдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг Япон Улсад урин, “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичигт тулгуурлан уг тогтолцоог зөв зохистой хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар хоёр улс улам бүр харилцан ашигтай ажиллах болно. Мөн 2020 оны Токиогийн Олимп, Паралимп болох гэж буйтай холбогдуулан Монгол Улстай иргэд хоорондын болоод эдийн засаг, соёлын солилцоог хийх зорилгоор “Хүлээн авагч хот /Host town/”-оор бүртгэгдсэн Японы орон нутгийн засаг захиргааны нэгжийн тоо 18-д хүрээд байна. Олимп, Паралимпын наадамд Монголын тамирчид амжилт үзүүлэхийг хүсэн ерөөгөөд “Хүлээн авагч хот”-ын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бүр нэмэгдүүлэхийг хүсэж байна.

Ингээд миний бие зуны дэлгэр цагт Монгол Улсад айлчлал хийж Монголын уужим тал нутаг болоод зочломтгой Монголчуудтай биечлэн танилцах завшаан тохиосонд туйлын их баяртай байна. Энэ удаагийн айлчлал нь Япон, Монголын “Анд нөхдийн барилдлага”-ыг улам бат бөх болгох, бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж буй манай хоёр орныг дэлхий дахинд харуулах боломж болно хэмээн итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 19 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 52 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 21 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 26 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 29 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 33 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 38 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 47 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 9 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 23 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 34 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 41 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 47 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 52 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 58 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 1 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top