x

Дипломат албыг дамжаа болгохоо зогсоо!

Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа?

“Жинхэнэ дипломатч дипломатчийн гэр бүлд хүмүүждэг” гэх хэлц үг социализмын үед сэхээтнүүдийн дунд яригддаг байв. Дипломатчийн гэр бүлээс гаралгүй ч сурлага, хүмүүжлээрээ онцгой залуус малчны хотоос хүртэл энэ албанд бэлтгэгдэж өөрийнхөө замыг дурайлгасан нь ч олон. Эх орон хамгийн шилдэг охид хөвгүүдээ төрийнхөө өмнөөс өгүүлэх хэл, харах нүд, мэдрэх цэг болгон дипломат албанд илгээдэг байлаа. 

Тухайн үеийн Гадаад явдлын яамны хаалгыг татан тусгай алба хаах боломж дипломатчийн хүүхдүүдэд олноор тохиож, Монголд удам залгасан дипломатч төрсөн нь цөөнгүй бий. БНМАУ-ын хувьд хязгаарлагдмал гадаад харилцаатай байсан ч гэлээ гуравдагч орны хэлээр чөлөөтэй ярих эцэг эхийн дэргэд, тэднийхээ томилогдсон алс оронд хүүхэд ахуй насаа өнгөрөөх, хар багаасаа л дипломат корпусын салшгүй хэсэг болж, дипломат зан заншилд суралцах, харь соёлтой танилцах боломж дипломатчийн хүүхдүүдэд тохиодог тул энэ алба удам дамжихад гайхах, хялайх шалтгаан тун бага байлаа. 30 жилийн өмнө бидний улсаараа алхан орсон шинэ цаг үеийг хүртэлх үе үеийн дипломатч нар Монголын түүхэнд гавьяагаа чангаар хашгирдаггүй хамгийн чимээгүй эх орончид байсныг тусгаар тогтнол, хил хязгаар, хэл соёл маань гэрчлэх буй за.  

Өнөө жил 108 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын дипломат алба юу болж хувирав? Эх орончдын бүтээсэн үүх түүхийг залгамжлагчдын өнөөгийн дүр төрх яагаад ийн доройтов? Үүнд Турк дэх консулын тэргэнд 70 кг героин хийж Чехээс Герман руу илгээсэн хар тамхины мафиуд огт хамаагүй. Харин манай эх орны шинэ цагийн улстөрчид буруутай. 

Гадаад хэргийн яаманд яагаад ч юм бидний зурагтаар үздэг улстөрчдийн залуугийн төрхийг санагдуулам хүмүүс цөөнгүй ажилладаг нь надад маш инээдэмтэй санагддаг. Яг л ургийн баяр тэмдэглэхээр цугласан мэт, түүнтэй ч, үүнтэй ч адилхан царайнууд. Эсвэл “Яг түүн шиг” шоу үзээд ч байх шиг. Өндөр зиндааны тэдгээр хамаатнууд үнэхээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, эх орныхоо төлөө ажиллах чин зүрхтэй охид, хөвгүүд байхыг үгүйсгэх нь балмад явдал боловч эцэг эх, ах эгч нь УИХ-ын гишүүн, эсвэл гишүүн асан бишийн улмаас жинхэнэ дипломатч болох ирээдүйтэй залуус Га яамны гадна талд гашуунаар хоцордог нь үнэн. 

Улс төрийн сонгуулийн дүнгээр томилогдож ирсэн сайд намынхаа нөлөөгөөр, найз нөхдийн хамаарлаар боловсон хүчнийг хайр найргүй сэлгэдэг явдал Монгол Улсын төрийн албаны эмгэнэл болсоор удсан нь төрийн тусгай статустай ГХЯ-ыг ч тахир татуу үлдээжээ. Ганцхан жишээ дурдахад, манай түүхэн их хөрш, онцгой харилцаа бүхий ОХУ-тай дээд хэмжээний уулзалт, хэлэлцээнд орчуулах, бичиг баримт үйлдэх чадвартай мэргэжилтэн ГХЯ-нд дутагдаж байгаад албаны хүмүүс халагласаар олон жил болж байна. Шинээр ирсэн мэрэгжилтнийг сургаж, дадлагажуулж сая найдаж болох дөр суумагц дараагийн Засгийн газар байгуулагдан, дахиад л хэн нэгний хамаарал бүхий этгээд түр дадлагажигчаар ирдэг тул ГХЯ улстөрчдийн хамаатан саднуудад зориулсан гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх дамжаа болон хувирсан байна. 

Сайдаар нь мэргэжлийн хүн томилж нүд хуурлаа ч улстөрчид тэр сайдыг дипломат албандаа үнэнч ажиллах боломжоор нь хангадаг гэж санана уу. ГХЯ-ны дотоод мэргэжлийн, хэвийн үйл ажиллагаанд гаднаас нь улс төрийн тогтворгүй байдал ийн нөлөөлж, томилгоо, хүний нөөцийн бодлого дахь өндөр, дээд хэмжүүрийг сүйтгэж байхад олон улсын хар тамхины сүлжээ дэл сул ажилтнуудыг нь атгандаа оруулахад харин ч тун хялбар байх нь дамжиггүй. Төрийн түшээд өөрсдөө эрхэмсэг орших учиртай дипломат албаныхаа дархлааг хүндэтгэхгүй, хувийн зорилгоор ашиглаж байхад хүний гэмтнүүд эмээх бүү хэл элэг барих нь аргагүй ээ. 

70 кг хар тамхи тээвэрлэсэн анхны дипломатч олон улсын харилцааны түүхэнд Монгол Улсаар овоглолоо. Тэрхүү дипломатч Монгол Улсын тагнуулын байгууллагад алба хааж байсан туршлагатай хүн бөгөөд томоохон шүүгчийн хүү гэдэг нь анхаарал татна. Хар тамхины хэрэгт өмнө нь нэр холбогдсон олон залуугийн эцэг эх хуульч байсан, ял зэмгүй хоцорсон нь санамсаргүй явдал биш мэт. Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа? Дипломат албаа хамаатан садны дамжаа болгосны хар гай үүгээр дуусахгүй болов уу.       

Э.Энхцэцэг /UB.LIFE/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mongol mapitai boljee (202.126.89.173)
    zochin
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 19 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 52 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 21 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 26 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 29 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 33 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 38 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 47 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 9 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 41 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 9 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 23 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 34 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 41 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 48 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 52 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 58 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 2 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top