x

Чуулган: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэн юу хэлэв?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах төслийн ажил олон жил үргэжлсэн, олон хүний санаа бодлыг тусгасан гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг хэлсээр байгаа. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг маш онцлогтой хэлэлцдэг. 

Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үндсэн хууль өргөн барьсан төслийг хараад үнэхээр аргагүй юм даа гэсэн бодол төрөөгүй учраас үг хэлж байна. 

Ард түмний яриад байгаа хэд гурван юмыг өөрчлөлтөд оруулаад дундуур нь юмаа шургуураад байх юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Үндсэндээ Үндсэн хуульд нам сонгодог өөрчлөлтийг л оруулах гээд байна. Би Засгийн газрыг сул байна гэж боддоггүй. Бид тийм супер Засгийн газраар яах юм бэ. 

Байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн бол одоо төрийн өмч гэчихлээ. Ард түмэн баялгаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад дуран дээр нь тоглоё гэж байна. Үнэн чанартаа асуудал Үндсэн хуульд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Бид энэ өөрчлөлтийг хийснээр долоо дордоод байсныг дал дордуулах гэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: 

-Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий. 

Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой. Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөл сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг баталсан. Энэ дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авсан байх зэрэг шаардлага тавьсан байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Зарим нь санал ирүүлсэн, зарим нь ирүүлээгүй. Ирүүлээгүй 30 хоносон тохиолдолд саналгүй гэж үзнэ гэсний дагуу явж байгаа тул хууль зөрчөөгүй. Харин хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн дагуу явуулбал хуулийн зөрчил гарахгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ яг өнөөдрөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэлбэл бид эхлүүлсэн томоохон ажлуудаа дуусгахгүй байх талтай. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах шаардлагатай байгаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Парламентад гурван намын төлөөлөл байгаа. Өнөөдөр хоёр намын төлөөлөл хоорондоо зөвшилцөж чадахгүй байна. Ерөнхийлөгчийг эзгүй хойгуур Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Монгол төр, парламентын үйл ажиллагааг сайжруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Орхон, Дархан-Уул аймгийн тухай 2010 онд хотын статустай болгохоор хуулийн төсөл өргөн барьж байсан. Ер нь бол Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох,  эрх зүйн зохицуулалтыг яаж тусгасан бэ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хот тосгон, захиргааны эрх зүйн чиглэлийн судлаачдаар хэлэлцүүлсэн. Ганцхан Дархан, Орхон, Улаанбаатарыг хот гэж хуульчилж болохгүй байгаа юм. Улсын хэмжээнд энэ гурваар хэмжигдэхгүй, цаашид хот бий болгохыг үгүйсгэхгүй. Тиймээс улсын хэмжээнд хотыг хэрхэн нэрлэж, бүсчилж болох вэ гэдэг утгаар нь зохицуулалт хийж өгсөн. Цаашид томьёоллыг ажлын хэсэг цаашид илүү нухацтай авч хэлэлцэх байх.

Ажлын хэсэг А.Бямбажаргал:

-Одоо төслийг өргөн барьсан хувилбарт хууль зүйн техникийн хувьд ерөнхий агуулгыг тогтоох буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дотор хот байна гэсэн заалт байсныг засаг захиргааны зохион байгуулалтыг өөрөө хийхээр зохицуулалт хийсэн. Хот, тосгон өөрөө өөрийн удирдлагатай болох эрх зүйн үндсийг нээж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Би ажлын хэсэгт орсон ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа учраас гарын үсэг зураагүй гишүүний нэг юм. Ялангуяа дөрөвдүгээр бүлэг буюу Монгол Улсын засаг захиргааны асуудалтай холбоотой бүлгийн дэмжихгүй байгаа. Нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ гэх заалттай холбоотойгоор давхар дээлийн асуудлыг нэг талд нь шийдэхээр зохицуулалт хийх боломж байгаагүй юу. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцна, тайлагнуулдаг нэг чухал механизм бол УИХ Засгийн газрын сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж, томилж байгаа.

Ажлын хэсэг:

-Хариуцлагыг нэг л хүн хүлээх ёстой, хариуцлага хүлээж байгаа хүн өөрийнхөө ажлаа хэнтэй хуваалцах, хариуцлагаа хэнтэй хуваалцах вэ гэдгээ л тодорхойлох ёстой олон улсын зарчим байдаг. Түүнийг л тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-1992 оноос хой 27 жилийн турш Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэсэн. 2016 онд МАН-д 65 суудал өгнө гэдэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг өгсөн гэж ойлгодог. Бид одоо хөгжил дэвшил саад болсон  чөдрийг тайлж, чөтгөрийн тойргоос гарах цаг болсон. Бид Үндсэн хуульдаа хуулийг дээдэлсэн, шудрага ёсыг тогтоох шүүхтэй, төртэй байна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр иргэд төрдөө итгэхгүй байна. Өнөөдөр Монголд Шударга шүүх байхгүй байна гэдгийг ард түмэн хэлж байна. Бид үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй. 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнгөрсөн 27 жил 15 Засгийн газар байгуулагдаж 300 сайд төрсөн байна. Бид гурван жилийн дотор боловсролын салбарт дөрвөн сайд солилоо. Үүн дээрээ бид цэг тавих ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Б.Цэрмаа. (66.181.161.23)
    Үндсэн хуулийг өөрчилөх бол өнөөдөрын үeтэй харцуулж бодит байдал дээр тулгуурлаж шийдвэр гаргана.Түүнээс өөрчилөх хэрэггүй .Харин хууль хэрэгжүүлэх байгуулагууд хариуцлагатай хяналттай ажиллах хэрэгтэй. Мөн дунд шатны ажилтнууд ажилыг цалгардуулж хариуцлаггүй байна.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • СОНГОГЧ (202.9.42.197)
    Би л МАН -ыг сонгоогүй, цаашид ч сонгохгүй. Тусгаар Монгол Улсын Үндсэн хуулинд МАН -ынхан хүний цус ханхалсан, хар тамхи атгасан, дотоож шувталж хүчин хийсэн зэрэг олон бузар үйл хийсэн муу ёрын гараа дүрэхийг бүр ч зөвшөөрөхгүй!
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 12 цаг 59 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 13 цаг 1 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 13 цаг 5 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 13 цаг 5 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 13 цаг 8 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 13 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 13 цаг 11 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 13 цаг 17 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 14 цаг 7 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 15 цаг 30 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 15 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 0 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 16 цаг 2 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 16 цаг 3 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 16 цаг 4 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 16 цаг 31 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 16 цаг 40 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 17 цаг 38 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 19 цаг 46 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 19 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top