x

АН-ын зөвлөл чуулганыг орхиж гарлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчдийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа батлаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад  хуучин хуулиар хэлэлцэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль батлаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна. Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавья. Энийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна. Ингэж байж  эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийг чуулганы танхимыг орхин гарсан ч хоёр дахь хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу хэлэлцэнэ гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 58 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 31 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 42 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top