x

Монгол, Киргиз улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өчигдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцээний эхэнд Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсад тавтай морилохыг хүсээд, өнгөрсөн жилийн ШХАБ-ын уулзалтаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн шигээ энэ удаад ч гэсэн амжилттай хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн улс төрийн салбарт хамтран ажиллах бүхий л бололцоо байгаа гэж үзэж буй учраас худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа, энэ удаагийн айлчлал Монгол-Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн энэ дашрамд Киргиз улс ШХАБ-ын хурлыг даргалж байгаад баяр хүргээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан бие биеэ нөхсөн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс орныхоо хөгжлийг хангахыг чухалчилж байгаа гэсэн юм. Энэ хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаа дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой санал солилцлоо. Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төслийг Киргиз-Узбекистаны хооронд хэрэгжиж буй төмөр замын төсөлд хэрэгжүүлэх, үүний тулд төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэллээ.

Түүнчлэн Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагийн нотолгоо хэмээн үзэж буйгаа талууд илэрхийлж, хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг богино хугацаанд ажил хэрэг болгохын тулд ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зурагдсан баримт бичгүүд:
  1. “Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нар гарын үсэг зурав.
  2. “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Раймберди Дуйшенбиев нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
  4. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбербиева нар гарын үсэг зурав.
  5. “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Азамат Жаманкулов нар гарын үсэг зурлаа.
  6. “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Оюуны өмч инновацийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз улсын Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурав.
  7. “Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Кул муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хоорондын санамж бичиг”-т Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иссык-Кул муж дахь Киргиз улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Акылбек Осмоналиев нар гарын үсэг зурлаа.
  8. “Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны архивын агентлаг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т Монголын талаас Ерөнхий консул Т.Ганболд, Киргизийн Улсын бүртгэлийн агентлагийн дарга Алмаз Маметов нар гарын үсэг зурлаа.
  9. “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Киргизийн улсын Үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Мурат Жуматаев нар гарын үсэг тус тус зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 39 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 7 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 33 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 40 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 46 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 51 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 57 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 0 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top