x

АН: Үзэл баримтлалыг таниулах үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна. 

Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэнээс өөрөөр иргэдийн орлого нэмэгдээгүй болохыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Улаанбаатараас ялгаагүй өндөр байгаа гэлээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байгааг хэлж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжлийн ажил зогссон гэлээ. Хийгдээд явж байсан бүтээн байгуулалтыг тэнд нь зогсоож, хийгдсэн ажлыг нь арчилж хамгаалах тал дээр ч анхаарч ажиллахгүй байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байсан юм.

Дорноговь:

Дорноговь аймгаас говийн аймгуудын сургалт уулзалт эхэлсэн юм. Дорноговьчууд намын удирдлагуудад өнөөдрийн бодит амьдралын талаар учирлаж байсан юм. Орон нутагт намчирхах үзэл газар авч, төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэрч байгааг Дорноговьчууд хэлж байлаа. Мөн дээр нь ажлын байр бий болгох бодлого үгүйлэгдэж байна гэлээ. Орон нутагт ажлын байр, иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн бодит боломж болдог ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн хөрөнгөөс эрх баригчид өөрсдөө авч идсэн үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийгээгүй атлаа үнэ тогтворжуулах бодлого ч явуулахгүй байна. Мах, гурил будааны үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэлээ.

Говьсүмбэр:

Ажилгүй иргэдээ үнийн өсөлтөөр далайж буй эрх баригчдын үйлдлийг Говьсүмбэрчүүд ч шүүмжилж байлаа. Орон нутагт ядуурал улам бүр газар авч байхад эрх баригчид 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл, 10 сая долларын авлига аваад сууж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд их мөнгө хэрэггүй. 1-2 сая төгрөгтэй байхад өрхийн бичил бизнес эрхлэх боломж байдаг тухай хэлж байсан юм. Банкны өндөр хүүд дарамтлуулж байгаа тэтгэврийн хөгшид, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж буйгаа нутгийн иргэд хэлж байсан юм.
Мөн иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, ая тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм.

Өмнөговь:

Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд Ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлбэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. 2012-2016 онд Ардчилсан намын хийж эхлүүлсэн Өмнөговийн баруун сумдыг чиглэсэн замын ажил 80 км хүрсэн байдаг. Гэтэл эрх баригчид замын ажлыг 80 км-ээс цааш үргэлжлүүлээгүйг нутгийн иргэд хэлж байлаа.
Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна. Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомстол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.

Дундговь:

Гурван жил болж байхад эрх баригчид Дундговь аймагт нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэлээ. Эрх баригчид өөрсдийн тансаглалд зориулсан зүйлээс өөрөөр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхгүй байсаар сонгуулийн жилтэй золгох гэж байгааг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн иргэдийн гар дээр авч буй цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атлаа татвар нэмэгдүүлэх замаар зарлагыг өсгөж байгаа нь эрх баригчдын амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үүний дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орон нутгийн адил Дундговьчуудын өмнө ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 52 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 26 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 55 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 0 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 3 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 7 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 12 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 21 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 43 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 14 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 36 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 57 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 8 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 6 цаг 15 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 6 цаг 21 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 6 цаг 26 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 6 цаг 32 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 35 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top