x

Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан. 

Уг нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай шаардсан байна. 

Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудыг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулж, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож байгааг зарласны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК энэхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан аж.    

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00962 дугаар захирамжаар иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2017 оноос хойш нэхэмжлэл гарган, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нийт 24 удаагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө саяхан Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 54 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 27 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 56 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 1 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 4 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 8 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 16 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 6 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 6 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 6 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 6 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top