x

Бизнес эрхлэгчид Оюутолгойн уурхайтай танилцлаа

Бизнес эрхлэгчид тухайн жилийнхээ “Оны онцлох ААН”-ээр шалгарсан компаниудаар орж үйл ажиллагаатай нь танилцдаг уламжлалтай.

Энэ удаагийн бизнес аяллаар дотоодын компаниудын төлөөлөл “Оюутолгой” ХХК-аар зочиллоо. Аялалд “Эрдэнэт” үйлдвэр,“Багануур”, “АПУ”, “Өгөөж”, “Магнай трейд” зэрэг 30 гаруй компанийн 40 орчим төлөөлөл оролцож, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюут” ил уурхайн хэсэгтэй танилцаж, баяжуулах үйлдвэр болон баяжмал савлах үйлдвэрээр орсон юм.

“Оюутолгойн” ил уурхай 24 цагаар, нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өнгөрсөн хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборложээ. Энд хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ. Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай аж.

Бизнес эрхлэгчдийн баг “Оюутолгой” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Ханбогд суманд байгуулсан “Үлэмжийн чанар” соёлын төв, Мод үржүүлгийн төвөөр зочилж, иж бүрэн засварлаж тохижуулсан дунд сургууль, цэцэрлэгээр орлоо. Бизнес эрхлэгчид уурхайн бүтээн байгуулалтаас гадна олон улсын стандартад нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нягт хэвшүүлсэн байдал, хөдөлмөрийн нарийн зохион байгуулалт, дэг журамтай танилцлаа.

“Оны онцлох ААН”-ээр шалгарсан компаниудаар ордог бизнес аялал өнөөдөр “ТЭСО Корпораци” ХХК-ийн үйлдвэртэй танилцах өдөрлөгөөр мөн үргэлжлэх юм.

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг бизнес аялал-уулзалтыг “Энтрепренерийн аян”-ы хүрээнд 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top