x

Монгол, Вьетнамын худалдаа 58.5 сая ам.долларт хүрчээ

УИХ-ын гишүүн М.Энхболд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглэв.

Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж ирснийг онцолсон.

Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллахдаа, БНСВУ-д албан ёсоор айлчилснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр зэрэг олон талаараа ижил төстэй Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн. Түүнчлэн БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2004 оноос монгол хүүхдүүд суралцах болсон, хоёр орны иргэд харилцан зорчиж, хөдөлмөр эрхэлж буйг тэмдэглэж байлаа.

Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь БНСВУ-ын Хоа Бинь муж, Төв аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа ажлын айлчлал амжилттай байгааг тэмдэглээд, Төв аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, нүүдлийн мал аж ахуйтай танилцсанаа дуулгав.

Хоа Бинь муж, Төв аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудал хэлэлцэж байгааг ноён Чан Данг Чинь дурдаад, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан соёлын өдрүүдэд Хоа Бинь муж оролцохоор бэлтгэж байгаа хэмээлээ.

Түүнчлэн уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 0 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 33 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 43 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top