x

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 06-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгааг тэмдэглээд хирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд сайд Вивиан Балакришнан Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Улс төрийн найрсаг харилцаа бэхжиж, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн тул цаашид бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг болсныг талууд тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин сингапурын тал Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг түгээхэд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сай Д.Цогтбаатар 100 сая үзэгчидтэй “Channel News Asia” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол, Сингапурын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар ярилцлага өгөв. Мөн Сингапур Улсын Үндэсний Судалгааны сангийн ажилтай танилцлаа. Тус сан нь сингапурын судалгаа, инновацид суурилсан хөгжлийн бодлого, стратегид хөрөнгө оруулалтын дэмжлэг олгодог бөгөөд Сингапур улсын өнөөгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Тиймээс тус сангийн удирдлагыг Монгол Улсад урьж, манай улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахыг манай талаас санал болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top