x

Д.Цогтбаатар сайдын “шивнээ” юу өгүүлэв

Монгол Улсыг төлөөлж хоёр орны дипломат харилцааг чухалчлан ажиллах ёстой Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий нийтэд манай улсыг итгэл даах харилцагч мөн эсэхэд, Монголын дипломат албаны ажилтнуудыг үнэнч шударгаар ажиллаж чадах эсэхэд эргэлзэхүйц түм буман асуултыг тавихад хүргэлээ.

Учир нь, хэдийгээр хар тамхи тээвэрлэсэн л бол ямар хэмжээний их, багыг ярихгүйгээр хариуцлага яригдах ёстой ч энэ удаад гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсан гэж бодохоор бүүр ч аймшигтай. Иймд цаашид Монголын дипломат алба болон аливаа нэгэн улс орны хилээр нэвтрэх гэж буй монголчуудын өмнө харьцангуй чанга хяналт шалгалтыг даван гарах шаардлага багаар бодоход тулгарч таараа. Ихээр нь яривал, дэлхийн улс орнуудын Монгол Улстай харилцах харилцаанд багагүй бэрхшээл учрах нь ч тодорхой.

Тэгвэл энэхүү баривчилгаа нь тавдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд өнгөрсөн cap орчмын хугацаанд хяналт шалгалт нь үргэлжилсэн хэдий ч асуудлын эхлэл нь энэ оны нэг сараас магадгүй гурван жилийн өмнө ч тавигдсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, уг мэдээлэлтэй холбоотой нэг чих сортойлгосон мэдээлэл дуулдсан нь Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын энэ оны нэгдүгээр сард Тагнуулын ерөнхий газарт хаяглаж, хүргүүлсэн албан бичиг байлаа.

Тэрбээр уг албан бичигтээ тодорхой улс орнуудад ажиллаж буй дипломат албан хаагчдыг тусгайлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн байж болзошгүй тухай дурдсан гэх бөгөөд Тагнуулын ерөнхий газраас уг хүсэлтийн дагуу тодорхой хяналт шалгалтыг эхлүүлээд байсан аж. Үүндээ олон улсын Тагнуулын байгууллагын сүлжээг татан оролцуулаад зогсохгүй Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын нэр бүхий ажилтнуудыг хяналтандаа авсан байсан тухай мэдээлэл ч мөн яригдав.

Нэг ёсны энэхүү ажиллагаа нь зөвхөн Герман улсын Дрезден хотын хуулийн байгууллагынхан илрүүлсэн хэрэг биш бололтой юм. Ямартай ч саяхан л Тайландын эзэн хааны ордноос хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гурван залуугийн хэрэг монголчуудыг тус улс руу нэвтрэхэд тусгай шалгалтад орохоос өөр гарцгүй хүндрэлтэй байдалд хүргэсэн.

Мөн тус ордонд урд өмнө нь хэзээ ч жуулчид, аялагчдын халаасыг хоослох, гар утсыг нь хулгайлах үйлдэл хийгдэж байгаагүй гэдгээрээ монголчууд жинхэнэ утгаараа “хулгайч үндэстэн” мэтээр дэлхийд зарлагдсан.

Энэ удаад дэлхийн боловсрол эзэмшиж, олон улсын харилцаанд хувь нэмэр оруулах үнэтэй боловсон хүчин гэдгээрээ ялгардаг дипломат албаны ажилтнуудын хувьд зөвхөн эх орондоо төдийгүй дэлхийн улс оронд ч үл итгэгдэх сэжиг бүхий нөхөд болон сэжиглэгдэх нь гарцаагүй.

Гэхдээ энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэрэг зөрчлийг таслан зогсоох гарцаагүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн “шивнээ” хоёр дипломат албаны ажилтнуудын гэмт хэргийг илрүүлэхэд тус болсон байх талтай аж. Ямартай ч саяхан л “Монгол Улс хар тамхи дамжин өнгөрөгч орноос хэрэглэгч орон боллоо. Цаашид хар тамхины эсрэг бодитой, үр дүнтэй тэмцэхгүй бол удахгүй нийлүүлэгч орон болох нь” гэдэг цагдаагийн байгууллагуудын сэрэмжлүүлэг худлаа биш болох нь үүгээр илрэв.

Тэр дундаа, 70 кг хар тамхи гэдэг нь ердийн нэг хоёр дипломат ажилтны хийх хэрэг бус. Үүний цаана 20 хүн, магадгүй 20 орныг хамарсан сүлжээ ч ажиллаж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, хар тамхины наймааны сүлжээ гэдэг нь өөрөө аалзны тор нэхэх дайны өргөн бүрэлдэхүүнтэй, олон улсыг дамнасан хууль бус наймаа гэдгийг өнөөдөр хэн хүнгүй дуулж мэдсэн нь гарцаагүй.

Тиймээс цаашид асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлж, жинхэнэ утгаараа онц байдал зарлах цаг ирсэн бололтой. Эс бөгөөс хоёр хүн, цаашлаад 20 хүний гэмт үйлдлийн золиос нь энгийн иргэд болж, гадагшаа гарч ажиллах, суралцах, амьдрах эрх нь ч зөрчигдөхийг үгүйсгэх аргагүй юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдгээр бодвол шүү дээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 45 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top