x

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай, чанартай хэрэгжүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг өнөөдөр хамтран даргалж хуралдууллаа.

Сайд Д.Цогтбаатар Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш бөгөөд Стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улс нь Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал хүчин зүйл болж байгааг цохон тэмдэглэж, хоёр талын харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох санал дэвшүүлэв.

Талууд Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг улс  төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр олон чухал салбарт хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцлоо. Үүнд:

  • Ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх айлчлалын талаар санал солилцов.

  • Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа манай Стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бид Монгол, Энэтхэгийн “Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцав.

  • Хил хамгаалахын чиглэлд манай холбогдох байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж байгааг сайшааж, цаашид энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

  • Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Худалдааг тэлэх, үүнд нэн ялангуяа манай экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумуудыг ойр ойрхон зохион байгуулахаар болов.

  • Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай, чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг тохиролцохоор болов.

  • Монгол, Энэтхэгийн холбогдох байгууллага, яамд хоорондын хамтын ажиллагаа, ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхээр ярилцав. Тухайлбал, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, мөн уул уурхайн салбарын экспертүүдийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхээр тохиров.

  • Энэтхэгийн Засгийн газар Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэтхэг Улсын нэр хүнд бүхий хүрээлэн, их сургуулиудад манай боловсон хүчинг бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр сургалтад хамруулах санал тавьсныг бид талархан хүлээн авав.

  • Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургахад энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр болов.

  • Мэдээлэл технологийн салбарт хоёр тал хамтран ажиллах Замын зураг гаргахаар тохиролцов.

  • А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, аутсорсингийн төв байгуулах төсөл болон Монгол, Энэтхэгийн найрамдалт дунд сургуулийг Могол Улсад байгуулах ажлыг шуурхайлахаар ярилцав.

  • Энэтхэгийн тал монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг Улстай танилцах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ мэдэгдэв.

  • Талууд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр ярилцав

Хуралдааны төгсгөлд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хамтарсан хорооны VI хуралдааны Протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд айлчлалын дүнг мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top