x

Байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоо болон Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжсэн юм. Тиймээс одоо УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэх саналаа Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлэх юм. Үүний дараа чуулганы хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Мөн тус Байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлт нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэн юм.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Цэцийн дүгнэлтийг хүлээж 2018 онд нөхөн сонгууль зохион байгуулахад 52 нэр дэвшигч сонгогдсон. Энэ нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгогдсон 52 хүний сонгууль зохион байгуулсан нь мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгох уу” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Засгийн газрын нөөц гэдэг дотор улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Эцэст нь Байнгын хороо Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top