x

Сонгуулийн хуулийг өөрчлөхөд гишүүдийн эр зориг хэрэгтэй

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэгт төслөө танилцуулжээ. Ажлын хэсэг УИХ-ын гишүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал өнгөрөгч 2017 оноос эхлэн яригдсан бөгөөд одоогийн хуулиар гурван сонгуулийг нэг хуулиар явуулж байгаа нь хуулийн хувьд хийдэлтэй байна гэж эрх баригч нам үзсэн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль тус тусдаа хуультай байхаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд монголчууд долоон удаа сонгууль явуулсны дөрвийг нь мажоритариар, нэг удаа холимог, бусдад нь томсгосон тойргоор сонгууль хийсэн байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуулийг батлахдаа ихэвчлэн тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар хийж ирсэн байдаг. Өнөөдрийн хувьд ч гэсэн эрх барьж байгаа намд ашигтай тусах байдлыг хамгийн түрүүнд тооцсон нь тодорхой. Гэвч үүний хажуугаар монголчуудын нийтлэг эрх ашиг гэж том зүйл бий. Тэр нь эрх барьж байгаа намын ч гэсэн эрх ашигтай бага ч гэсэн ойртож очиж байвал болоод явчихна гэсэн үш.

Гэхдээ мэдээж ажлын хэсгийн хувьд сонгуулийн тогтолцооны бусад хувилбаруудыг ч гэсэн тооцож үзсэн байна. Одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай тойрог, бүсчилсэн хувилбар, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох гэсэн дөрвөн хувилбараас гишүүд сонголтоо хийх болох нь. Ажлын хэсгийн хувьд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоон дээр тогтоод байгаа юм байна.

Учир нь өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор хийсэн сонгуулиуд хэтэрхий үрэлгэн зардалтай, тойрогт үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах улс орны эдийн засгийг сулруулж байна хэмээн үзжээ. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа гол асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгаа чадавхижуулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв хэмээжээ.

Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан ажлын хэсэг дээр улс төрийн намууд, энэ чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ТББ-уудын зүгээс 280 гаруй санал ирснээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан байна.

Гэвч хэрэв сонгуулийг нэг том тойргоор явуулахад хүрвэл иргэд саналаа хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ ч гэсэн бас л шинэ сорилт. Сонгуульд оролцож байгаа намуудын нэр дэвшигчдийн жагсаалтыг хэрхэн гаргах, нэг хүн дугуйлах уу, нэлээд хэдийг дугуйлж болох уу? гэх мэтчилэн.

Өнөөг хүртэл сонгуульд тогтмол оролцож байсан намуудаа тооцоод үзэхэд дор хаяж 500-700 нэр дэвшигч гарч, сонгуульд тооцоотой байгаа аж. Тэгэхээр нэр дэвшигчдийн жагсаалтыг намууд дотроо гаргах уу, эсвэл нийтэд ил гаргаад нэр дэвшигч болгон дээр санал авах уу? гэдэг нь хоёр дахь том шалгуур болоод байгаа юм.

Ямартай ч хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд багтаж УИХ-д өргөн бариад ирэх намын чуулганаар хэлэлцэж батлах чигийг ажлын хэсэг барьж байгаа аж. Хуулийн төслийг боловсруулж, үндсэн зарчмаа тогтсон нь сайн хэрэг ч түүнийг хэлэлцэн батлах дээр хамгийн гол асуудал ундардаг. Ялангуяа өнөөдрийнх шиг жижиг тойргоос сонгогдож гарч ирсэн, тойргоо “услах” замаар нэр нөлөөгөө тогтоож ирсэн гишүүдийн хувьд том тойргоос сонгогдож гарч ирэх магадлал хамгийн бага харагдаж таарна. Үүн дээр л гишүүдийн чухам “чин зориг” харагдах байх даа.

Дээр нь томсгосон тойргоор сонгууль явуулах, нэрсийн жагсаалт гаргах асуудал дээр нэр дэвшигчдийн хувьд намын даргаас шууд хамааралтай болоод явчих тал ч бас бий. Үүн дээр ч гэсэн гишүүдийн эсэргүүцэл, эмзэглэл гарч ирэх магадлалтай.

Эцсийн эцэст намын дарга хүн намаа сонгуульд ялуулахын тулд сонгуульд ордог. Үүн дээр өөрийн жижиг эрх ашгаа хойш тавиад өөр том эрх ашгаа урдаа бариад явбал болохгүй юм ч байхгүй л дээ. Санал өгөх, тоолохтой холбоотой техникийн асуудлыг бол хэзээд шийдэж болдог.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 49 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 22 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 32 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top