x

"Том авгийн овоохой"-г энэ өдөр хэвлэж эхэлжээ

“Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний Америкт дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа.

Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Өөрийн номондоо Гарриет Бичер-Стоу  бусдын хүсэл зорилгоор мянга мянгаар  мөхөлд орсон хар арьст боолын хүнд хувь заяа, зүрх зүсэм  гуниг, цөхрөлийг үзүүлсэн байдаг.

1851 оны зургаадугаар сарын 5-нд Вашингтон хотын боолчлолын эсрэг талынхны  гол ухуулга, индэр нь болсон  “National Era” гэх долоо хоногийн сонин  Гарриет Бичер-Стоугийн  “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ.

Арван сарын дараа нийтлэл төгсч “Миссис Стоу аугаа  ажлаа төгсгөлөө. Ингэж өргөн гүнзгий сонирхол төрүүлсэн Америкийн зохиолчдын өөр бүтээлийг бид санахгүй байна” гэж "National Era" сонины ерөнхий редактор  дүгнэлтээ гаргасан байлаа.

Арван сарын  дотор хэвлэгдсэн роман 1852 онд ном 300 мянган хувиар гарсан нь  тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.

Африк гаралтай  америкчуудын ерөнхий дүр төрхийг  бүтээхэд энэ номын гүйцэтгэсэн үүрэг  маш их. Учир нь XIX  зууны турш энэ ном бестселлер байсан юм. Хэдэн жилийн дотор ном олон зуун удаа хэвлэгдэж, олон хэлнээ хөрвүүлэгдсэн байлаа.

Бичер-Стоугийн номоо бичсэн Мэн мужийн Брансуик дэх  байшин АНУ-ын түүхэн дурсгалын жагсаалтад ордог.

“101 нөлөө бүхий байгаагүй хүмүүс” номын хүн төрлөхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн уран зохиолын баатруудын жагсаалтын 11-д Том авга бичигджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top