x

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, УИХ-ын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд байдаг. УИХ өчигдөр (2019.05.30) Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх сурагч өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. УИХ-аас гаргасан энэ чухал шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны болоод бие бялдарын өсөлт, хөгжлийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч 2019 оны улсын төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн таслан зогсоох юм. Түүнчлэн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох, нийт хүүхдийн 80 хувийг хамруулснаар эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүдэдээ хүргэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бага насны хүүхдээ асарч буй ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдсэн. 

Сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, чанартай хоол хүнсээр хангах, хүүхдийн мөнгө олгохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах, олон талын оролцоог хангах, хяналт хариуцлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Эдгээрт Монгол Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгох чиглэлээр Улсын Их Хурлын тогтоол шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх нь зүйтэй юм. Мөн энэ өдрийг угтаж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, ТББ, иргэдээс хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх аливаа ажлыг төлөвлөдөг болоход анхаарал хандуулах нь зүйтэй. 

Монгол орны ирээдүй хойч үе энхрий бяцхан хүүхэд багачуудадаа Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монголын үрс маш олон болтугай” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ саяхан Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 24 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 28 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 32 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 59 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 28 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 33 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 36 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 40 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 45 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 54 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 16 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top