x

Х.Баттулга: Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1,581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм.

Сурагчдын зургийн бүтээлээр өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний Музейд үзэсгэлэн гаргаж байна.

Оролцогчдын ирүүлсэн бүтээлийн сэдэв, агуулгад дүгнэлт хийхэд 40 хувь нь хүүхэд өөрийн ирээдүйн  хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна.

Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай байсан бөгөөд өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Мөн хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн ач холбогдол бүхий байгууламж шаардлагатай байгаа нь тэдний зурж ирүүлсэн Зоопарк, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгасан бүтээлүүдээс ажиглагдаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хүүхэд багачуудад Хүүхдийн баярын мэнд дэвшүүллээ.

Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ!

Хүүхдийн баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн жилийн Эх үрсийн баяраар хүүхдүүд маань Ерөнхийлөгчдөө хандан олон мянган захидал илгээсэн. Тэр захидлуудад хүүхдүүдийн маань хүсэл мөрөөдлөөс гадна амьдралын бэрхшээл зовлон, суралцахад учирч байгаа саад  тотгор, ангийнхныхаа тухай, багшийнхаа тухай, сум, орон нутгийнхаа тухай олон зүйлийг бичсэн байсан.

Хүүхдүүд та нарынхаа захидлыг уншаад захидлын мөрөөр олон ажил хийж эхлүүлсэн. 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, бодитой ажлуудыг хийж байна. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохын төлөө чармайн ажиллаж байна.

Хүүхдүүд та бүхнийг эрсдэлгүй, аюулгүй орчинд, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хамт олонтойгоо бүхнийг хийх болно.

Монгол Улсад “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам зохион байгуулагдана. Наадмын бэлтгэл болгож Хүүхдийн спортын хотхон байгуулах ажлыг мөн Ерөнхийлөгч миний бие ивээлдээ аван ажиллаж байна. Хүүхдүүд маань тун удахгүй анхны мөсөн ордонтой, хөл бөмбөгийн талбайтай, мэргэжлийн тамирчид бэлтгэл хийх бололцоотой 50 метрийн урттай анхны усан спортын цогцолбортой болно. Хүүхэд бүхэн чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэдэг байгаасай гэж хүсэж, үүний төлөө чармайн ажиллаж байна. 

Манай хүүхэд залуус ой тогтоолт, цээж тоолол, соробан сампин, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам, шайбтай хоккей, сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрлөөр тун сайн амжилт гаргаж байгаа. Иймд цаашид төр засгаас хүүхэд, залуучуудын дунд спортын соёлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж Ерөнхийлөгч нь та бүхэнд захья. Урлаг, спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.

Өнөөдөр энд урлагт дуртай, хайртай, зурах дуртай хүүхдүүд цугларчээ. Өнгөрсөн жил хүүхдүүд амьдралын зовлон бэрхшээлээ Ерөнхийлөгчдөө захидал, зургаар дамжуулан илэрхийлж байсан бол энэ жил “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдвээр зураг зурж ирүүлсэн хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө ирээдүйг эх орныхоо  ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохын шинж.

Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартаа, мөн Монголынхоо ирээдүйд итгэж байна.

Хүүхдүүд Та бүхэндээ болон авьяаслаг хүүхдүүд төрүүлж өсгөсөн ээж аав, гэр бүлийнхэнд нь, багш нарт нь Эх үрсийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болж, Монгол Улсын маань ирээдүй хүүхдүүд та нарын зурсан зураг шиг өнгөлөг, гэгээлэг, бадрангуй байх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ зургийн үзэсгэлэнг үзэж, сэтгэл баясаж, урам зориг авах болтугай хэмээн үзэсгэлэнг өргөнөөр үзэхийг уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүүхэд (172.58.21.9)
    Та тэгээд яагаад хулгайч болцийн?
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 16 цаг 49 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 16 цаг 51 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 16 цаг 55 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 16 цаг 55 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 16 цаг 58 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 16 цаг 58 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 17 цаг 1 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 17 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 17 цаг 57 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 19 цаг 20 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 19 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 50 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 19 цаг 52 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 19 цаг 53 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 19 цаг 54 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 20 цаг 21 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 20 цаг 30 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 21 цаг 28 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 23 цаг 36 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 23 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top