x

"Оюутолгойн үнэ цэнийг унагах замаар 34 хувийг гадагш нь худалдах гэж байна..."

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгуулсан. 

Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн дүн мэдээтэй байна. 

Нийгмийн бүх түвшинд ноцтой гэмт хэргүүд гарч байна. Гуравхан сая иргэнтэй Монгол Улсад жилд 3,000 гаруй хүн аваар ослоор нас барж байна. Золгүй тохиолдлоор нас барж байгаа хэргийн ард дандаа хариуцлагын асуудал байдаг. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр байж байна. С.Баярын тэргүүлж байсан стандарт бус Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үеийн Эрдэс баялгийг сайд Зоригтийг огцруулах гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Өнөөдрийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л хууль зүйн сайд байсан. Ц.Нямдоржийн сайд байгаагүй үе байхгүй. 

Монголын нэг номерын худалч сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өнөөдөр Монгол Улсад 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр байна. Засгийн газрын өр гэхэд л гурван тэрбумаар өссөн байна. Сангийн сайд өр төлөөд байна гэсэн яг ямар өр төлсөн юм бэ. 

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан. Оюутолгойн 34 хувийн үнэ цэнийг унагах замаар гадагш нь худалдах гэж байна гэх яриа чих дэлсэж эхэллээ. Бид дээр дурдсан шаардлагаа эрх баригчдаас нэхсээр байх болно" гэлээ. 

-Зарим сайд нар 10 сая доллар, 1.2 сая еврогийн хахууль авсан гэх яриа байгаа. Яг хэн гэдэг сайд ийм асуудалд холбогдсон юм бэ. Тодорхой мэдээлэл байна уу?

-Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн. 

1.2 сая еврогийн хахуулийн асуудлыг Францын хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа юм билээ. Удахгүй ГХЯ-аар дамжаад тодорхой болох байх. 

-Таныг Найрамдал төвийн газраас эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа. Танд тэнд эзэмшдэг газар байдаг уу?

-Надад Найрамдалд ямар ч газар байхгүй. Зөвшөөрлийн дагуу газар, усны асуудлыг шийдээд орон сууцны барилга барьсан асуудал манай хүүхдэд байгаа. 

-Цэвэрлэх байгууламжийн тухай үе үеийн Засгийн газрын түвшинд ярьдаг. Танай Засгийн газрын үед ч бондын хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал яригдаж байсан. Яагаад тэр үед нь хийгээгүй юм бэ? 

-Цэвэрлэх байгууламжийг 300 сая орчим сая ам.долларын санхүүжилтээр шинээр барина гээд Засгийн газрын шийдвэр гарч байсан. Ингэхдээ Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эхлүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч түүнээс хойш энэ ажил гурван жил яригдаад өнөөдөр ч эхлээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гялс (150.129.141.242)
    Надад газар байхгүй хүүхэд гялс орон сууц бариад борлуулсан мундаг уу
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.186.172)
    цайчихсан дээрэмчин.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 12 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 22 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 28 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 32 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 36 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 30 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 3 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 32 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 37 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 40 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 44 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 49 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 58 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 20 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 52 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 13 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 19 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 34 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top