x

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг ​​​​​​​УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

​​​​​​​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад ​​​​​​​УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлж, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг төслөө хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс шаардлагатай нөхцөл боломжоор хангасан байх гэсэн саналуудыг гаргаж, саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан ​​​​​​​УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар Байнгын хороо, төсөл санаачлагч гишүүд болон салбарын сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Энэ хуулийн төсөл нь манай улсад өндөр өртөгтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дэлхий нийтийн жишгийн дагуу өрсөлдөөний зарчмаар бууруулах асуудлыг өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн хуульчилж зохицуулахад чиглэж байгаа аж.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top