x

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14 дүгээр тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УУИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энхболд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, хамт өргөн баригдсан  хуулийн төслийн талаар 1 санал гаргасныг нэг бүрчлэн хэлэлцэж санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх тухай заалт нэмэх; хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн этгээд зохион байгуулахад хэтэрхий ерөнхий байдлаар тусгасан, хуулийг хэрэгжүүлэх шатанд хоёрдмол утга санаагаар ойлгогдож болзошгүй байсан заалтуудыг хассан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, тэдгээрийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн" гэж өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино” гэж өөрчлөн найруулах, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт, 5.2 дахь хэсгийг нэгтгэн “Төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох” гэж  өөрчлөн найруулж 5.1.12 дахь заалт болгохоор тогтов. Түүнчлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг “хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх” гэсэн агуулгатай 7.2.10 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажпыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг 2 жил тутамд, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг 3 жил тутамд улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна” гэж өөрчлөн найруулах, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хүмүүст зориулсан ажлын байр бий болгоход, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулж 30.4 дэх хэсэг болгохоор тогтлоо. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top