x

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас хүслээ.

Энэ тухайгаа “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт хүргүүлэв.

“Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч дэмжигдээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Т.Аюурсайхан, Л.Болд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг хүлээсэн байна.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээс хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Иймд уг хуулийн төслийг 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг Танаас хүсэж байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11-д “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” тухай арга хэмжээ тусгагдаж, авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Гэвч энэ заалт батлагдсан өдрөөсөө хойш 20 хоногийн дараа Улсын Их Хурлын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм.

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллах зэрэг нь Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа амин чухал асуудал мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг байх онцгой ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон төрийн бодлогоо хамгаалж Монголбанкыг ашиглах хууль санаачилсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн байх бөгөөд энэ үеэр “Рио-Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, Улсын Их Хурлын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд сөхөгдөж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг илэрхийлжээ.

Улс орны хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолд үнэмлэхүй хувь нэмэртэй гэж үзэж болох ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй иймэрхүү хүндрэл, бэрхшээлийг төрийн оновчтой, ухаалаг бодлогоор шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд нэн даруй авч хэрэгжүүлвэл зохих нэг л арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль юм.

Түүнчлэн саяхан батлагдаж, 2020 оны 01 дүгээр сараас мөрдөгдөхөөр хүлээгдэж буй татварын багц хуулийн асуудлыг мөн нухацтай авч үзэх, уг хуулиудаар гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн болон үндэсний эрх ашигт хохиролтой олон асуудал дагуулсан, зөрчил хийдэл ихтэй эрх зүйн орчин бүрдэж байгааг онцгойлон анхаарах шаардлага бас байна.

Эдгээрийг судлан үзэж, анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 21 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 32 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top