x

ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ. “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ.

Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг зохицуулах асуудлаар 1997 оноос хойш 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Манай улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчийн 56 багц барилга байгууламж байдаг агаад эдгээрийг дипломат статустай болон энгийн гэж ангилдаг байна. Дипломат статусгүй барилга байгууламжийн хувьд 49 багц барилга байдгаас нийслэлийн Баянзүрх дүргийн XY хороолол, Баянгол дүүргийн IY хороо, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт орон сууцны болон бусад зориулалтын барилгууд байдаг аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын барилга объектуудаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооллын XYII, XY хорооллын I, YII, XI, XII, XIII байр, Дархан-уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IY байр зэрэг орон сууцны нийт 8 байранд манай улсын 554 өрх айл 1998 оноос хойш түрээсээр амьдарч иржээ. Хоёр талын шинжээчдийн түвшинд эдгээр 8 байрны баримт бичгийн бүрдүүлбэрийг цогцоор нь бүрдүүлэхээр ажиллаж, техникийн үзлэг, тооллого хийж маргаантай байсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоон, инженерийн шугам сүлжээ, барилгын ерөнхий төлөв байдал, амьдарч буй иргэдийн судалгаа болон байр тус бүрийн газрын кадастрын зургийг гаргасан байна. Ингэснээр эхний ээлжинд газар ашиглах эрхийн гэрчилгээг ОХУ-ын нэр дээр гаргуулж, улмаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгож, дараагийн ээлжинд эдгээр байрыг монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар талууд тохиролцож, энэ үндсэн дээр эхний ээлжинд дээрх протокол, хэлэлцээрт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Батболд, Д.Лүндээжанцан нар Шадар сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа манай улсын 554 айл өрхийн орон сууцны асуудал шийдэгдэх, улмаар орон сууцаа өмчилж авах эрх зүйн боломж бүрдэх боломж нээгдэх гэж байгаад олзуурхаж буйгаа гишүүд хэлээд цаашдаа маргаантай байгаа бусад барилга объектын асуудлыг тохиролцсоны дагуу аль аль талдаа боломжтой хэлбэрээр шуурхай шийдвэрлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж оросын талын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүл хэрэгжүүлэхэд Засгийн газар, салбарын яамд онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.

Ингээд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнэд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 29 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 37 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 47 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 53 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 57 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 1 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 55 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 28 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 57 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 2 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 5 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 9 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 14 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 23 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 45 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top