x

Л.Энх-Амгалан: 35 жилийн дараа ашиг хүртэх төсөлд ямар ч тэнэг хөрөнгө оруулалт хийхгүй

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд танилцууллаа. Дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэн болон салбарын яам, төрийн өмчит компаниудаас асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: 

-Оюутолгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4,1 тэрбум доллар байсан бол өнөөдөр 14,6 тэрбум доллар болж 4 дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. Риотинто бол үнэхээр Монголчуудын толгой дээр гараад суучихсан байна. Хөрөнгө оруулчихаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж байх ёсгүй. Оюутолгойн ирээдүйн орлого 118 тэрбум доллар гэж тооцсон байдаг. Гэтэл тухайн үед зэсийн үнэ 4400 доллар байсан. Одоо үнэ өсөөд 6200 доллар байгаа. Яагаад зах зээлийн бодит үнийн тоогоо Монголын тал засч янзлаад Риотинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ.

Бизнес бол байнгын хэлэлцээрийн үр дүн дээр л явагддаг. Бид 10 жил энэ мэт боломжоо алдлаа. Зөвхөн Оюутолгойг хангах цахилгаан станцаа барьж чадаагүйн улмаас 400 сая доллараа алдчихаад сууж байна. Бид өдөр бүр ард түмэндээ хайртай гэж ярьдаг. Гэтэл ард түмнийхээ хүртэх ёстой үр өгөөж, хувьцааг, хувь эзэмшдэг төслийг ийм байдалд хүргэсэн УИХ-д сууж байгаадаа ичиж байна. Гэрээг үр ашигтай болгох олон хуювилбар байгаа ч яагаад УИХ-д нэг ч удаа танилцуулдаггүй юм бэ. Би 7 жил УИХ-д суухдаа нэг ч хувилбар оруулж ирснийг санахгүй байна. Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа нөхөд өө. 2048 он гэхэд энэ орд чинь ашиглагдаад дуусчих юм биш биз дээ. Энийгээ хэлж чадахгүй сууж байдаг, ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Зэсээ дагаж гардаг алт, мөнгө бусад дагалдах баялгийн тоо хэмжээ, тооцоо судалгааг хийж чадахгүй, хэлж чадахгүй ийм өрөвдөлтэй байж болохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Монголын төлөө цохилох зүрх. (150.129.142.169)
    Монгол төрийн зүтгэлтнүүд, УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ийм ойлголттой байх аваас Монголчууд бусдаас толгой дээгүүр байх учиртай. Эс бөгөөс С.Баяр, Ц.Элбэгдорж, Сайханбилэг С.Баярцогт, Багабанди, Д.Очирбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат мэтийн хүмүүс төрд удаан суувал Монгол улсыг амархан дампууруулах юм байна. Монголчууд Оюутолгойгоо харийн луйварчдын савраас салгаж өөрийн болгох цаг болсон байхаа.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • sonirhogch (66.181.164.127)
    mongoliin tuluu hudulj baigaa bol ymar vndecten baih n hamaagvi.setgel n mongol bol bolloo amjilt hvsii
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • sonirhogch (66.181.164.127)
    zuw saihan yumnuud ih yrigdaj bna getel.vvniig uhamsarlah ofshorchid alguu
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Zochin (66.181.161.108)
    Xovsgold manai urd gudamjnii xun erliiz n erliiz e zgr oyutolgoin gereeg luivar xiij bxad duugaraagu olon jil yvxad n chimeegu odo songuuli doxoxor uxaantai ym yrixii tuushtai yvaad gereeg ynzalda xariya a
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • ЭНХ-АМГАЛАНгийн найз (202.126.89.11)
    Хөөж гаргаад хятадуудтай хамтарсан нь дээр. Цаадуул чинь бас хоншоортой юман дээрээ хоншоортоы шүү.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Хэрүүлч өвгөн. (66.181.160.10)
    Бизнесийн үйл ажиллагаа ямар ч улс төрийн үйлдэлтэй холбох ёсгүй ээ. Ард түмний нийгмийн амьдралын ойроос нь яриач ээ.
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Бөхбар (66.181.161.69)
    Энхамгалангийн аав ээж 2 жирийн Монгол хүмүүс байсан Юм шүү
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.69)
    Энхамгалан бол хужаа хүн биш удам гарлыг нь гадарлах учир ингэж хэлж байна аав ээж нь цэвэр Монгол сайхан хүмүүс байсан даа
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.228)
    Багабаньдийг хурдан зайлуулаачээ
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • unshigch (64.119.25.77)
    zuv zuv zogsooson nideer
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • Zochin (175.223.10.72)
    Enkhamgalan argagvi mongolin gazar nutag deer usuj torniod unegvi bolovsrol ezemshsen ,gazar nutgaas nbmash ih ashig hurtsen aztai hujaa shuu .Ovooshdee OT haah heregtei gj yaj zuv helvee .Daraa nb uuruu uhi ghgvi l bol zuv l helj .er nb suulin ued Hoimori nutgig erlizuud mni nutag geed baigaag oilgohgvi l bna .Zuun haraa ,shaamart l hujaa nar ih nutag zaagddg baisan .Tsedenbal dargaHuvsguld nutag zaachihsim bailgvi l gj oilgohoos .Mongold tursun erlizuud bas mongol nutgig bodoh heregtei im yvaa chinb mongolin buyan gej bodoh heregtei .tim bolohoor mongol ulsin huglin tuluu zutgeh heregtei .chadahgvi bol shaahaigaa umsuud nutgin zug yvbaa .
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
    • зочин
      үнэн шүү
      2019 оны 05 сарын 30
  • Зочин (64.119.18.152)
    Арьсаа хамгаалж ярих биш асуулдлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярь ,гэрээг зогсоо .
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • ny (68.183.187.37)
    ovoo neg unen yum heljde
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • 2020 он айсуй... гэхдээ оройтоогүй ээ. ширээний ард суух хэрэгтэй муу юм засах ёстой. (64.119.21.207)
    зочин
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • asdasd (99.241.52.203)
    muu hujaa min chi ooroo mongoliig min culmusun lalruudin neg munuusuu mun shdee, sug min
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Unen heljee
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 31 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 39 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 49 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 55 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 59 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 3 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 30 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 59 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 4 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 7 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top